Энэхүү хотын гудмаар хонь бэлчиж байгаа үйл явдал БНХАУ-ын Бээжин хотод биш Испанийн Уеска хотод болсон.
Google Reverse Image: Бичлэгийг хаана хийгдсэн болохыг мэдэх хамгийн эхний алхам бичлэгийн аль нэг хэсгийн screenshot-ийн зургаар нь хайж үзэх юм. Зургаар нь хайж үзээд илэрцүүд дундаас бид Испани Уеска хотод энэхүү үйл явдал болсон гэдгийг мэдэх боломжтой. Тэгвэл энэ хот мөн эсэхийг хэрхэн нотлох вэ?
Цахим орчинд анх Trashumancia гэх Youtube хэрэглэгч 2020 оны 4-р сарын 30-ны өдөр хийгдэж, түгээгдсэн нь Хятадын цахим хэрэглэгч дунд эрчимтэй түгээгдсэн.
Баталгаажуулалт: Дараагийн алхам бичлэг дээрх содон тэмдэгээр нотлох боломжтой. Бичлэг дээрх хамгийн содон тэмдэг нь NLK гэсэн бичигтэй барилга байсан. Тэгэхээр бидэнд мэдэгдэж байгаа NLK болон Huesca гэсэн үгээр бид google-ээс хайж үзсэн. Ингээд NLK гэдэг нь Newlink education гэсэн сургалтын төвийн барилга гэдгийг мэдэж авсан.
Монголын БНХАУ-д өгөх 30 мянган хонины ихний ээлж 16 мянган хонь одоогоор Замын-Үүд дэх тусгаарлалтын бүсэд байгаа.
Google Earth: Гудамж нь хэрхэн харагддаг болохыг бид Google Earth ашиглан NLK-ийн барилгатай бичлэг хийгдсэнтэй ижил өнцөгөөр харьцуулж үзэн, энэ бичлэг Туркт ч биш, Бээжинд ч биш гэдгийг нь нотолсон юм.