World emoji-г идэвхжүүлэх заавар худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Facebook компанийн шинээр танилцуулсан хоёр төрлийн (I care reaction, pulsating heart reaction) сэтгэл хөдлөл газарзүйн байршлаар үе шаттай идэвхжиж байгаа. Энэ үед хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор худал мэдээлэл түгээсээр байгааг залруулж мэдээллээ.

Баримт шалгалтын үр дүн

Facebook компанийн шинээр танилцуулсан хоёр төрлийн (I care reaction, pulsating heart reaction) сэтгэл хөдлөл газарзүйн байршлаар үе шаттай идэвхжиж байгаа. Энэ үед хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор худал мэдээлэл түгээсээр байна.
I care эможигээс гадна World эможиг идэвхжүүлэх заавар бүхий мэдээлэл 20 цагийн өмнөөс цахим сүлжээнд цацагдаж эхлээд байна. Зааврын хувьд I care эможиг идэвхжүүлэх хуурамч заавартай ижил агуулгатай байгаа нь хуудсандаа хандалт татах зорилготойг илэрхийлж байна.

Facebook компанийн албан ёсны мэдээлэлд world эможигийн тухай ямар нэг мэдээлэл байхгүй байна.

Тус компани нь анх like товчлуураас гадна reaction буюу сэтгэл хөдлөлөө эможигоор дамжуулан илэрхийлэх боломжийг 2015 онд бий болгосноос хойш анх удаа сэтгэл хөдлөл нэмсэн нь I care болон pulsating heart эможинууд юм. Харин World emoji гэх сэтгэл хөдлөл НЭМЭГДЭЭГҮЙ.

Дэлхий тэвэрсэн инээмсэглэсэн царай бүхий зургийг Google reverse image search хийж шалгахад Apple-ийн Earth эможиг, I care reaction-ийн инээмсэглэж буй царайтай эвлүүлсэн байв.

Тус пост нь Facebook-ээс өөр цахим сүлжээнд тархаагүй байсан тул баримт шалгагчдад зориулсан https://whopostedwhat.com/ хуудаст World emoji гэж хайхад Bishrelt гэх Facebook хаягнаас анх 21 цагийн өмнө хуваалцсан байна. Энэ нь тус зураг Created by Bishrelt гэх усан тамгатай байсантай таарч байна. Энэ хугацаанд 2.3 мянган сэтгэгдэл авч, 2.3 мянган удаа хуваалцсан байна. Харин Б.Жаргалмаа гэх Facebook хэрэглэгч тус постыг 2 цагийн өмнө Barterdii huuhnuudee гэх группт хуваалсан нь 2 цагийн дотор 392 сэтгэгдэлтэй болсон байна.

Энэ мэтчилэн энэхүү мэдээлэл #БИ_ЭХ_ДЭЛХИЙДЭЭ_ХАЙРТАЙ hashtag-аар давалгаалаан #we_love_earth_on гэсэн комментээр түгээгдэж байна. Mongolian Fact Checking Center – MFCC баримт шалгагчдын төвөөс та бүхнийг #ХУДАЛ мэдээллийг түгээхгүй, дамжуулахгүй байхыг уриалж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document