Гар ариутгагч түрхсэнийхээ дараа галтай ойртсноос болж гараа түлсэн гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гар ариутгагч хэрэглэсний дараа гараа плитканд түлсэн. Гар ариутгагч спиртын найрлагатай тул гал гарах шалтгаан болжээ гэсэн утгатай мэдээллийг шалгаж үзэхэд арьс шилжүүлэн суулгах мэс ажилбарын зураг байсан. Үүнийг 41 улсын баримт шалгагчид шалгажээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэргэжлийн хүмүүс этанол болон изопропил спиртэн суурьтай гелүүд шатамхай, гэхдээ гар ариутгагчийн хувьд гартаа жигд түрхэсний дараа ердөө 20 секундын дотор хуурай болохоос гадна үйлдвэрлэлийн тодорхой стандартууд тавигдсан байдаг учраас гал түлэх хэмжээний хөнөөлтэй биш гэдгийг батлан хэлсэн байна.

Гартаа спиртын найрлагатай гар ариутгагч түрхээд хийн плитьканд ойртоход гал гарч гараа түлсэн гэх мэдээллийн баримттай эсэхийг шалгаж үзлээ.

Анх арьс нь түлэгдсэн юм шиг гарын зураг бүхий дээрх утгатай мэдээлэл 2020 оны гуравдугаар сарын 23 цахимд орчинд нийтлэгдэж, Google Reverse image байдлаар хайж үзэхэд 600 гаруй хайлтууд илэрч байлаа.

Энэ дунд www.best.mn цахим сайт “СЭРЭМЖҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ” гэсэн гарчигтайгаар энэхүү #ХУДАЛ мэдээллийг нийтлэжээ. Үүнээс гадна Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээнд хэд хэдэн хэрэглэгчид энэхүү хуурамч мэдээллийг түгээсэн байна.

Google-ийн баримт шалгагч нарт зориулсан багажийг ашиглаж үзэхэд дараах хоёр төрлийн баталгаажсан баримтын шалгалт хийгдсэн байна.
Үүнд:

1. India Today-ийн Anti Fake News War Room-ээс тус мэдээллийг баримтыг нягталж үзээд, гарын арьсны шарх сорвийг мэргэжлийн хүнээр шинжлүүлээд гал тогооны хийн плиткэнд түлэгдсэн сорви биш харин арьс шилжүүлэн суулгах үеийн зураг болохыг нотолсон байна.
2. АНУ-ын The Poynter Institute-ийн Politifact.com баримт шалгагчдын мэдээлэлд АНУ-ын Andrew Vardanian, assistant clinical professor of plastic and reconstructive surgery at UCLA and a plastic surgeon at UCLA Health байгууллагын гоо сайхан болон нөхөн сэргээх хагалгааны клиникийн туслах профессор Эндрью Варданиан энэ зурган дээр түлэгдэлт хоёр дах шатны түлэгдэлт, яавч гар ариутгагчаас үүдсэн түлэгдэлт биш гэдгийг баталжээ.

Мэргэжлийн хүмүүс этанол болон изопропил спиртэн суурьтай гелүүд шатамхай, гэхдээ гар ариутгагчийн хувьд гартаа жигд түрхэсний дараа ердөө 20 секундын дотор хуурай болохоос гадна үйлдвэрлэлийн тодорхой стандартууд тавигдсан байдаг учраас гал түлэх хэмжээний хөнөөлтэй биш гэдгийг батлан хэлсэн байна. Энэхүү хуурамч мэдээлэл Монголоос гадна Энэтхэг, Сингапур, Малайз зэрэг хэд хэдэн Азийн орнуудад тархсан. 41 улсын баримт шалгагчид хамтран ажилласаны дүнд Facebook энэхүү зураг бүхий нийтлэлүүд хуурамч гэдгийг баталгаажуулж, хэрэглэгчиддээ сануулга өгөөд байгаа юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document