Alibaba худалдааны сайтад Монгол улсын газрыг худалдаалах тухай ХУДАЛ мэдээлэл агуулсан зар тавьжээ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятадын Alibaba худалдааны сайтад Монгол улсын газрыг худалдаалах тухай хэд хэдэн зар мэдээлэл тавигдсан байсан нь цахим орчинд нэлээд шуугиан дэгдээд байна. Энэ дагуу тус зар мэдээллийн баримт болон холбогдох хууль тогтоомжийг бид нягталж үзлээ.

Баримт шалгалтын үр дүн

Дээрх бүх мэдээлэл, баримтад үндэслэн Алибаба цахим сайт дээр тавигдсан газар худалдах тухай зар мэдээлэл нь ЭРГЭЛЗЭЭ-тэй гэж үзэж байна. Учир нь тус цахим сайтад дурын хувь хүн, байгууллага бүртгүүлж, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах боломжтой байдаг. Тус сайтад олон тооны хуурамч хаяг бүртгэлтэй байдаг учраас тухайн хаягийг хэр баталгаатай эсэхийг шалгаж байж худалдан авалт хийдэг байхыг интернет худалдааны тэргүүлэгчдийн нэг Алибабагаас мэдээлсээр байгаа юм.

Alibaba.com онлайн худалдааны сайтад “Монголд газар зарна”, “газар ашиглуулна” гэсэн зар мэдээлэл байсан нь ҮНЭН.

Хятадын интернет худалдааны тэргүүлэгч Алибаба компани 2017 оны 10-р сараас үл хөдлөх хөрөнгө, газар зарах зэрэг мэдээллийг оруулах нэмэлт цэстэй болсон. Ингэснээр үл хөдлөх хөрөнгө, газрын худалдааны талаарх мэдээлэл чөлөөтэй тавигдах боломжтой болж Монголоос гадна Япон, Вьетнам, Филлипин, ОХУ, АНУ, Турк зэрэг улсуудад газар зарна гэсэн 6000 орчим хайлтын илэрц тус цахим сайтад төвлөрөөд байна.

Зар мэдээлэл байгаа хэдий ч холбогдох мэдээлэл нь ХУДАЛ.

Харин зар мэдээллэл оруулсан хувь хүн болон компаниудтай бид бүхэн холбогдож, холбогдох мэдээллийг тодруулж асуухад нэг нь ч энэ зар мэдээллийн талаар ойлголтгүй, хувь хүний нэр, утасны дугаар, компанийн мэдээллийг ашиглаж ХУУРАМЧ мэдээлэл оруулсан байна гэж тайлбарласан. Тэгэхээр зар мэдээлэл байгаа хэдий ч холбогдох мэдээлэл нь ХУДАЛ болохыг бид баталгаажууллаа.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Газрын тухай хуулинд тусгаснаар газрыг зөвхөн Монгол Улсын иргэн өмчлөх, эзэмших эрхтэй. Харин гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын газрыг тодорхой шаардлага хангасны дагуу бол ашиглах эрхтэй.

Үндсэн хуулийн 6.3-т зааснаар “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.” гэж заасан байдаг. Мөн Газрын тухай хуулийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.” гэж заасан байна.

    Дээрх бүх мэдээлэл, баримтад үндэслэн Алибаба цахим сайт дээр тавигдсан газар худалдах тухай зар мэдээлэл нь ЭРГЭЛЗЭЭ-тэй гэж үзэж байна. Учир нь тус цахим сайтад дурын хувь хүн, байгууллага бүртгүүлж, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах боломжтой байдаг. Тус сайтад олон тооны хуурамч хаяг бүртгэлтэй байдаг учраас тухайн хаягийг хэр баталгаатай эсэхийг шалгаж байж худалдан авалт хийдэг байхыг интернет худалдааны тэргүүлэгчдийн нэг Алибабагаас мэдээлсээр байгаа юм.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document