Төөрөгдүүлсэн

“Ханиадтай хүүхдэд банана өгч болдоггүй” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Гадил жимс нь гистамины ялгарлыг өдөөдөг учир гистаминд тэсвэргүй эсвэл мэдрэмтгий хүмүүст л цэр ихсэж, хамар битүүрэх шинж тэмдэг илэрдэг.  Харин ийм харшлын эмгэггүй насанд хүрэгсэд болон хүүхдэд гадил жимсийг шим тэжээлээр баялаг, зөөлөн учир өвдсөн үед хэрэглэхэд тохиромжтой гэж зөвлөдөг байна. 

Цааш унших »
Худал

Монголд алмазын орд илрүүлээгүй

Алмазын орд Монголд олдсон тухай мэдээлэл нь баримт, нотолгоогүй бөгөөд бидний шалгасан мэдээлэлд тайлбарласан алмазын нөөц, “A Dartmouth” компани зэрэг мэдээллүүд нь хуурамч мэдээлэл зохиоход ашигласан хуурамч дүр, агуулга болохыг харж болохоор байна. 

Цааш унших »
Худал

Зураг дээрх тоог таагаад 5-500 сая төгрөг авах боломжгүй

Аливаа санхүүгийн байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулбал хуурамч хаяг, залилангийн хохирогч болгох зорилготой мэдээлэл болохыг шалгах аргыг сурч, ашиглаж хэвшээрэй.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

УИХ-ын дарга Г.Занданшатарыг AI ашиглан испани хэлээр “яриулжээ”

Бичлэгийн эх сурвалжийг олох хялбар арга нь скрийншот хийж, Google lens аппликейшнд оруулах юм. Ингэхэд 2021 оны 05 дугаар сарын 26-нд УИХ-ын Тамгын газрын вэбсайтад “ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ дэвшүүлэв” гарчигтай мэдээнд дурдсан YouTube суваг дахь Inter-Parliamentary Union (IPU) хаягаар 2021 оны 05 дугаар сарын 21-нд оруулсан бичлэг байна.

Цааш унших »
Бүрэн бус

“Тамифлю эм ханиадыг цаг алдалгүй дарж байна” гэх мэдээлэл бүрэн бус

Хүн бүрийн биеийн онцлог өөр тул ханиад томуугийн үед өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх, эм тариа авах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс аливаа эм, бэлдмэлийг эмчийн жор, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.

Цааш унших »
Худал

Лайк дараад гар утастай болох боломжтой гэх мэдээллийг 21 мянган хэрэглэгч хуваалцжээ

Олон улсын худалдааны сайтаас зургийг ашиглан, үнэгүй утас өгнө гэх агуулга бүхий постыг 5 өдрийн турш давтан оруулсан, хаяг байршил, холбоо барих мэдээлэлгүй байгаа зэрэг нь хуурамч мэдээлэл болохыг илтгэж байна.

Цааш унших »
Худал

“Дуучин Лиса Монголд иржээ” гэх мэдээлэл худал

Шалгаж буй бичлэгийг @.brittneyaa гэх хятад хэрэглэгчийн хаягаар 2023 оны 6 дугаар сарын 4-нд постолжээ. Харин BlackPink хамтлагийн албан ёсны Тикток хаягт аль нэг гишүүн нь Монголд ирсэн тухай мэдээлэл байхгүй байна.

Цааш унших »
Худал

Содон мэдээллээр хандалт авч, хялбар мөнгө олох боломжтой гэх телеграм сувгийг санал болгож байна

2019 онд мөн 7.2 кг хүү төрсөн гэх мэдээлэл оруулж байсныг бид хуурамч мэдээлэл болохыг тодруулж, бодит мэдээллийг хүргэж байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сүүлийн сарын эрсдэлтэй жирэмслэлтийн хяналтын бүртгэлд их жинтэй ураг тээлт байхгүй гэв. 

Цааш унших »
Худал

Сэтгүүлчийн хаяг дуурайлган хуурамч мэдээлэл тараах үзэгдэл гарч байна

Хаягийг шалгахдаа “Сэтгүүлч Одмаа” гэх нэрээр Facebook-т хайхад бодит хаяг гарч ирсэн бөгөөд тус хаягаас “Дахин гуйя зэрэг зэрэг репорт хийж өгөөч” гэсэн тайлбартай, шалгаж буй хуурамч хаягийн пост бүхий зургийг оруулсан байна.

Цааш унших »
Худал

Баярын өдрүүдээр бэлэг амлаж цахим залилан хийх санаархал ихэсдэг

Тэмдэглэлт баярын үеэр аж ахуйн нэгжүүд азтан шалгаруулж, бэлэг өгөх маркетингийн үйлчилгээ гаргаж болох ч өөрийн албан ёсны хаягаар, олон нийтэд нээлттэй тохиргоотой оруулж, лайв хийх зэргээр идэвхжүүлдэг. Харин шинэ хаягаас группүүдэд олон давтамжтай оруулж, зөвхөн чатаар харилцахыг санал болгосон байвал хуурамч мэдээлэл гэж ойлгоорой.

Цааш унших »
Бүрэн бус

Дахин буцалгасан ус ууж болохгүй гэх мэдээлэл бүрэн бус

Усыг дахин буцалгаж болох эсэх нь тухайн усны шим бохирдлын үзүүлэлтээс хамаарна. Усыг буцалгалаа гээд шинээр хорт бодис үүсэх гэхээс илүүтэй усанд аль хэдийнээ буй бодисуудын концентрац нэмэгдэнэ.

Цааш унших »