2023 оны 12 сарын 29ны өдөр Зэвүүн Нинжа гэх хуудаснаас ““Гэртээ ганцаараа” киноны Маколэй Калкин, найз бүсгүй Бренда Ариунаагынхаа хамтаар шинэ оны босгон дээр анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Баяр хүргэе Калкин! Түүний хадам аав Дундговь аймгийн харьяат улсын начин Ц. Галхүү зээ хүүдээ Жигмэд гэж нэр хайрласан байна.;р” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 245 хандалт авч, 108 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Гэртээ ганцаараа киноны Кэвины дүрд тоглосон жүжигчин Маколэй Калкины сүйт бүсгүй Бренда Сон нь АНУ-д төрж өссөн бөгөөд түүний эцэг эх нь Тайланд гаралтай хүмүүс аж. Энэ нь шалгаж буй мэдээлэлд дурдсан жүжигчин бүсгүйг монгол гэх агуулгыг үгүйсгэж байна.
Маколэй Калкин болон Брэнда Сон нар 2017 оноос болзож эхэлсэн бөгөөд анхны хүү Дакота Сон Калкиныг 2021 оны 4 дүгээр сарын 5-нд, хоёр дахь хүү Карсон Сон Калкиныг 2022 оны 12-р сард өлгийдөн авсан байна. Иймд хосуудыг энэ оны сүүлд анхны хүүхдээ төрүүлсэн гэх мэдээлэл нь худал юм.