Search

Содон мэдээллээр хандалт авч, хялбар мөнгө олох боломжтой гэх телеграм сувгийг санал болгож байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #814

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Улаанбаатар хотод 12-р сарын 28нд 7кг 200гр хүү төрсөн байна гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2019 онд мөн 7.2 кг хүү төрсөн гэх мэдээлэл оруулж байсныг бид хуурамч мэдээлэл болохыг тодруулж, бодит мэдээллийг хүргэж байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сүүлийн сарын эрсдэлтэй жирэмслэлтийн хяналтын бүртгэлд их жинтэй ураг тээлт байхгүй гэв.

Шино оны өмнөхөн ASU.mn нэртэй пэйжид “Улаанбаатар хотод 12-р сарын 28нд 7кг 200гр хүү төрсөн байна. 7 кг хүү төрүүлcэн ээжийн 4 дөх төрөлт бaйcaн бөrөөд өөрөөрөө төрж хүүrээ эрүүл caрyyл хүлээж aвcaн гэнэ. Хүү дээрээ 3 эгчтэй. Мoнголын үрс маш олон болох болтугай” гэсэн пост оруулсан нь 899 реакц, 113 сэтгэгдэл үлдээж, 14 удаа цааш түгээсэн байна.

  • Содон мэдээллээр хандалт татаж, идэвхжүүлсэн хэрэглэгчдэд телеграм сувагт нэгдэхийг санал болгодог луйврын үзэгдэл энд давтагдаж байна.

2019 онд мөн 7.2 кг хүү төрсөн гэх мэдээлэл оруулж байсныг бид хуурамч мэдээлэл болохыг тодруулж, бодит мэдээллийг хүргэж байсан. Тухайн үед Өргөө амаржих газрын мэргжилтнээс авсан тодруулгад “Манай эмнэлэгт одоогоор 7кг 200 гр хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Хэвийн тээлттэй төрсөн эрүүл нярай дунджаар 3 кг гаруй жинтэй байдаг. Том төрөлт буюу онцгой тохиолдолд их жинтэй төрж буй нярай 5 кг гаруй байна. Мэдээж их жинтэй нярай төрөх тохиолдол ховор. 7 кг 200 гр гэдэг бол эх, нярайд төрөхийн хүндрэл үүсэх аюултай, мэргэшсэн эмчийн хяналтад төрөх ёстой тохиолдол байна гэсэн үг. Энэ тохиолдолд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд заавал хандана” гэсэн юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сүүлийн сарын эрсдэлтэй жирэмслэлтийн хяналтын бүртгэлд их жинтэй ураг тээлт байхгүй гэв.

Хуурамч мэдээллээр анхаарал татаад, дараа нь яадаг вэ?

Ихэнх хуурамч мэдээлэл хандалт цуглуулах анхдагч зорилготой. Цахим залилангийн хохирогч болгох, бодит байдлыг төөрөгдүүлэх, өөр үйл явдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, илүү чухал мэдээллийг “живүүлэх” /хандалтгүй байлгах/ гэх мэт үндсэн зорилготой байх нь бий. Харин хамгийн хортой үр дагавар нь олон нийтийг ямар ч мэдээлэлд итгэх итгэлгүй болгох, нийгмийн итгэлцэл, ёс суртахууныг алга болгож байдаг.

Шалгаж буй мэдээллийн дор биткойны хөрөнгө оруулалт гэх зүйлд уриалсан телеграм сувагт нэгдэх холбоосыг оруулж өгсөн байна. Хэрэв холбоосоор орж, тухайн сувагт өрнөж буй хялбар аргаар мөнгөтэй болох арга гэх мэт чатанд хууртаж, хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document