Search

Зураг дээрх тоог таагаад 5-500 сая төгрөг авах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #824

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зураг дээрх тоог таагаад эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж аваарай гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Аливаа санхүүгийн байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулбал хуурамч хаяг, залилангийн хохирогч болгох зорилготой мэдээлэл болохыг шалгах аргыг сурч, ашиглаж хэвшээрэй.

Ерөнхий агуулга: Зураг дээрх тоог таагаад эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж аваарай гэх мэдээлэл түгээжээ. 

Баримт шалгалтын үр дүн:  Аливаа санхүүгийн байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулбал хуурамч хаяг, залилангийн хохирогч болгох зорилготой мэдээлэл болохыг шалгах аргыг сурч, ашиглаж хэвшээрэй.

2024 оны 1 дүгээр сарын 09ны өдөр “Ebarimt.mn зөвлөгөө” бүлгэмд Tsedendoj Dawaadulam хаягаас “Энэ зурган дээр бичсэн тоог таасан ялагчдад ердөө 20 байр үлдлээ.  Хариуг нь хувийн мессэжээр илгээснээр ялагч ₮5,000,000-аас ₮500,000,000 хүртэлх эргэн төлөгдөхгүй зээл болон бусад хүргэлтийн нотлох баримтыг тайлбар дээр хожих болно.” гэх тайлбартай тооны зургийг хавсаргажээ. Тус мэдээлэл нь нийт 64 хандалт, 522сэтгэгдэл авсан байна. 

Хаяг шалгах 

Tsedendoj Dawaadulam хаягийг шалгахад нүүр зурагтаа Польшийн нийслэл Варшав хотын 8 дугаар дунд сургуулийн барилгыг сэргээн сайжруулах 4 сая злотын (польшийн мөнгөн тэмдэгт)  санхүүжилтийг авч буй үйл явдлын зургийг оруулжээ. Хавтас зурагтаа ОУВС-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Кристалина Георгиева Баруун Африкийн улсуудын Төв банканд хийсэн айлчлалын үеийн зургийг ашиглажээ. Мөн өөрийн танилцуулга хэсгийг бөглөөгүй, олон нийтэд нээлттэй пост, зураг оруулаагүй байна. Тухайн хаягийг ямар нэгэн санхүүгийн байгууллагын төлөөлөгч аль эсвэл мөнгөн өгөх боломжтой хаяг эсэхийг батлах баримт мэдээллийг огт оруулаагүй байгаа нь хуурамч хаяг байж болзошгүйг илтгэж байна.

Олон удаагийн давтамжтайгаар мөнгө өгнө гэх ижил агуулгатай постыг олон бүлгэмүүдэд хуваалцсан байна.

Тухайлбал “Е БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА” бүлгэмд 1 дүгээр сарын 8ны өдөр “МОНГОЛЫН БҮХ ТОМ БАНКҮҮД АЖИЛТАНДАА ЖИЛИЙН ЭЦСИЙН УРАМШУУЛАЛ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.” гэх агуулга бүхий постыг оруулжээ. 

Нийтэлсэн постуудын  дагуу тухайн хаяг руу  чат бичихэд санхүүгийн хүндрэлтэй тулгарч буй хүмүүсийг дэмжих зорилготой буцаан олгогдохгүй санхүүгийн тусламж, хандив хэмээн тайлбарлаж байгаа ч аль байгууллагаас санхүүгийн дэмжлэг өгч байгаа эсэх, тухайн хүн өгч байна уу гэх зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Лавшруулан хэрэгтэй мөнгөн дүнгээ хэлэхэд “Манай зээлийн нөхцөлүүд энд байна. Бид таны хувийн зээлийн хүсэлттэй холбоотой таны мессежийг хүлээн авлаа.” хэмээн хариулж байгаа нь эхний бичсэн санхүүгийн буцалтгүй тусламж, хандив  гэдэгтэй холбогдохгүй байна. Мөн ямар банкнаас мэдээлэл хүссэн, тухайн хүн аль банкийг төлөөлж буй эсэх нь тодорхойгүй, нотлох баримт байхгүй байна. 

Аливаа санхүүгийн байгууллага, ажилтан таныг хувийн чат бичээрэй гэж уриалахгүй учир их хэмжээний мөнгө өгнө гэж амлаж буй хэрэглэгчийн нэр, түлхүүр үгээр фэйсбүүкт хайхад тухайн хүн өөр группэд ижил пост оруулсан байна уу, хэр олон давтамжтай оруулсан байна гэдгийг харах боломжтой. Мөн хаяг руу орж хөтөлсөн түүх, постууд, зураг зэргээс  хуурамч хаяг эсэхийг шалгах боломжтой юм.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Варшав хотын 8 дугаар дунд сургуулийн барилгыг сэргээн сайжруулах санхүүжилтийг авч буй үйл явдлын зураг – 1, 2

ОУВС-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Кристалина Георгиева Баруун Африкийн улсуудын Төв банканд хийсэн айлчлалын үеийн зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document