УИХ-ын дарга Г.Занданшатарыг AI ашиглан испани хэлээр “яриулжээ”

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #820

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Спикерийн Испани хэл төгсөрцийм бишүү” гэх тайлбартай УИХ-ын дарга Г.Занданшатарын испани хэлээр ярьж буй бичлэгийг түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгийн эх сурвалжийг олох хялбар арга нь скрийншот хийж, Google lens аппликейшнд оруулах юм. Ингэхэд 2021 оны 05 дугаар сарын 26-нд УИХ-ын Тамгын газрын вэбсайтад “ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ дэвшүүлэв” гарчигтай мэдээнд дурдсан YouTube дэх Inter-Parliamentary Union (IPU) хаягаар 2021 оны 05 дугаар сарын 21-нд оруулсан бичлэг байна.

Х дэх @Seegiisan хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 29-нд “спикерийн Испани хэл төгсөрцийм бишүү” гэх тайлбартай УИХ-ын дарга Г.Занданшатарын испани хэлээр ярьж буй бичлэгийг түгээсэн байна.

Бичлэгийн эх сурвалжийг олох хялбар арга нь скрийншот хийж, Google lens аппликейшнд оруулах юм. Ингэхэд 2021 оны 05 дугаар сарын 26-нд УИХ-ын Тамгын газрын вэбсайтад “ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ дэвшүүлэв” гарчигтай мэдээнд дурдсан YouTube суваг дахь Inter-Parliamentary Union (IPU) хаягаар 2021 оны 05 дугаар сарын 21-нд оруулсан бичлэг байна.

Парламентын мэдээнд дурдахдаа, “Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэдэг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны ээлжит 142 дугаар Ассамблейн цахим Нэгдсэн хуралдаан өнөөдөр (2021.05.26) эхэллээ. “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: парламентуудын үүрэг” үндсэн сэдэвт энэхүү хуралдааныг нээж ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуарте Пачеко үг хэлэв.

ОУПХ-ны ээлжит 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ, ОУПХ-ны 142 дугаар чуулганаар цар тахлыг даван туулж, маргаашийн сайн сайхныг цогцлоох тухай нэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Энэ бол хүн төрөлхтний нэгдэл нөхөрлөл, хөгжлийн ирээдүйг хөндсөн асуудал юм. Дэлхийн улс орнууд COVID-19-тэй адил аливаа эрсдэлийг даван туулахын тулд хүч чармайлтаа нэгтгэх зайлшгүй шаардлагатай. Хууль тогтоох байгууллага парламентууд энэ үйл хэргийг манлайлах нь Та бидний хүн төрөлхтний өмнө хүлээсэн онцгой үүрэг байх болно.

Монгол Улс бусдын адил цар тахлын аюултай нүүр тулсан ч сайн харилцаатай улс орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэг, ард түмнийхээ зүтгэл чармайлтын үр дүнд сорилтыг амжилттай даван туулж байна. Тавдугаар сарын 20-ны байдлаар бид зорилтот бүлгийнхээ 50 илүү хувийг вакцинжуулалтад хамрууллаа.

Дэлхий нийт цар тахлын эрсдэлийг даван туулж, ердийн амьдралын хэм хэмжээндээ шилжих, сайхан цаг ойрхон ирсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс туршлага сургамжаа дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлох нь нэн чухал юм. Эрсдэлд хүч мөхөсдөхгүй байхын тулд юу хийх ёстой талаар олон зүйлийг хэлж болох ч онцгойлон нэг асуудлыг дурдахыг хүсэж байна. Энэ бол аль болох илүү тэгш боломжийг иргэддээ олгосон эрүүл нийгмийг цогцлоох явдал юм.

Улс төр, эдийн засаг, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх замаар бид энэ зорилтоо хангаж чадна. Тэгш байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг бүтээх зорилт нь сайн сайхан нийгмийг цогцлоох, эрсдэлийг амжилттай даван туулах ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ВАКЦИН юм. Тиймээс иргэн бүхэн нь тэгш эрхээр хангагдсан дэлхий ертөнцийн төлөө, ОУПХ-ны эрхэм зорилгын дор парламентууд нэгдэхийг уриалав” гэсэн байна.

Хиймэл оюун ухаанаар бусдын зураг, бичлэг ашиглан бичсэн текстээ дурын хэлээр яриулах боломжтойг харуулсан бас нэг жишээ байлаа. Одоогоор дотоодод түгээж байгаа AI ашигласан бичлэгүүд өмнө нь олон нийтэд түгээсэн бичлэгийг ашиглаж байгаа тул дээрх хялбар аргаар шалгаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document