2023 оны 12 дугаар сарын 29-нд “Сэтгуулч Одмаа” нэртэй хаягаар “Хаан банк, төрийн банктай бол танд 3,500,000 төгрөгийн санал байна. Сайн уу гэж хэлээрэй” гэсэн пост оруулжээ.
Хаягийг шалгахдаа “Сэтгүүлч Одмаа” гэх нэрээр Facebook-т хайхад бодит хаяг гарч ирсэн бөгөөд тус хаягаас “Дахин гуйя зэрэг зэрэг репорт хийж өгөөч” гэсэн тайлбартай, шалгаж буй хуурамч хаягийн пост бүхий зургийг оруулсан байна.


<- Бодит хаягаар танилцуулгаа хуваалцсан байдлыг хуурамч хаягтай жишиж харвал…
Уг хаягийн сэтгүүлч гэх үгэн д “уу” үсэг ашигласан байгаа нь “үү” үсэггүй газраас буюу орос хэлнээс бичсэн байх магадлалтай.
- Шалгаж буй хаягаа хуурамч болохыг мэдэх өөр нэг арга нь хөтөлсөн түүхийг нь харах юм. Сэтгүүлчийн хаягт цаг үеийн мэдээлэл болон үзэл бодлоо хуваалцсан постууд оруулдаг бол хуурамч хаягт хялбар аргаар мөнгө олох боломжтой мэт постууд оруулсан байна.

Хялбар аргаар мөнгөтэй болох мэт мэдээллийн дор сэтгэгдэл бичиж, улмаар чатаар харилцан мөнгө шилжүүлсэн бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв хаягт илгээх буюу 102 дугаарын утсанд мэдэгдээрэй.
Мөн та тухайн мэдээллийг репортлох боломжтой ба луйврын шинжтэй мэдээллийг репорт хийх заавартай танилцах боломжтой.