2023 оны 12 дугаар сарын 26ны өдөр Орк Судлаач Профессор гэх хуудаснаас “Новшнууд бидний боломжоос хулгайлчихаад ингэж хувирч байна 🤣🤣🤣 харин ард иргэд улны пүл пал оркууд болж хувирч байна 😥😥😥” гэх тайлбартайгаар Хөгжлийн банкнаас зээл аваад өөрийгөө өөрчилсөн гэх агуулга бүхий 24 секундийн бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 385 хандалт,39 сэтгэгдэл авч 46 мянган хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийг TikTok платформоос авсан бичлэг тул бид @Ayunabanzarov гэх тикток хэрэглэгчийн нэрээр нь хайхад бичлэгийн эх хувилбарыг олсон юм. Мөн @ayunabanzarova гэх инстаграм хаягт шалгаж буй бичлэгийн оруулсан байна. Аюуна Банзарова гэх буриад эмэгтэй нь ОХУ-д амьдардаг бөгөөд 43 настай фитнес дасгалжуулагч аж.
Мөн тэрээр өөрийн нэрээр буюу banzarova.ru вэбсайт ажиллуулдаг. Уг сайтад фитнессийн хичээлүүд болон 500 мянган рублийн шагналын сантай фитнесс марафон зарлаж, оролцогчдын өөрчлөгдсөн үр дүнгээр шалгаруулалт хийдэг байна.
Иймд шалгаж буй бичлэгт гарсан эмэгтэй Хөгжлийн банкнаас зээл авч гоо сайхны хагалгаагаар гадаад төрхөө өөрчилсөн гэх мэдээлэл нь худал байна. Бусдын зураг бичлэгийг хуулбарлан авч, хуурамч гарчгаар төөрөгдүүлсэн мэдээлэлд хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргаар эх сурвалжийг шалгаж, бодит зөв мэдээллийг авч байгаарай.