2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Bon” гэх хуудсаас “MrBeast шинэ аппликейшнийг дэлхий дахинд танилцуулсан бөгөөд өдгөө Монголд ашиглах боломжтой болж улам бүр алдартай болж байна. Энэ аппликейшнийг манай 100 мянган иргэн суулгасан бөгөөд өдөр бүр 5000-аар нэмэгдэж байна. Монголд асар их мөнгө хуваарилсан бөгөөд энэ нь цаашид өснө гэж MrBeast мэдэгдэв. Энэ боломжийг ашиглаж чадсан хүмүүсийн тоонд орохоор яараарай” гэх агуулга бүхий 36 секундын бичлэг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 41 хандалт авч 42,2 мянган хэрэглэгч үзсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийг эхний хэсэгт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны мэдээний хэсгийн дүрсийг ашигласан байна. Тус өдрийн мэдээллийн хөтөлбөрт шалгаж буй мэдээлэлд дурдсан агуулгыг огт дурдаагүй бөгөөд бичлэгийг хэсэгчлэн ашиглаж эвлүүлэг хийжээ.
Мөн Lex Fridman-ний MrBeast-тэй ярилцсан подкастын хэсгийг оруулжээ. Уг подкаст нь 2023 оны 01 дүгээр сарын 12ны өдөр Lex Fridman-ний албан ёсны Youtube сувагт нийтлэгджээ.
Шалгаж буй бичлэгийн төгсгөл хэсэгт MrBeast-ийн 2020 оны 9-р сарын 15-ны өдөр Youtube хуудаснаа постолсон их хэмжээний мөнгөн дундаас толгойгоо цухуйлгаж буй бичлэгийг ашигласан байна. Тус бичлэгийн эх хувилбарт MrBeast дагасан хэрэглэгч бүрийнхээ тоогоор 1 долларыг авсан гэх бөгөөд дараагийн сорилт нь дагасан хэрэглэгч бүрийн тоогоор skittle чихэр худалдаж авна гэх агуулгыг дурджээ.
Шалгаж буй бичлэгийн дор хавсаргасан Fruit Lines гэх аппликейшнийг татах линкээр орж үзэхэд алдаа зааж буй нь тус апп огт ашиглагддаггүйг илтгэж байна. Энэ нь “Монголд улам бүр алдартай болж байна” гэх агуулгыг үгүйсгэж байгаа юм.