Хүйтэн уур амьсгалд шатахууны банкаа дор хаяж хагас дүүрэн байлгаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #813

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шатахуун устай байгаа тул машины банканд мөс хуримтлагдсан гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шатахууныг устай холих нь автомашиныг эвдлэх аюултай. Шатахууны банканд уур амьсгалын шалтгаанаас үүдэн ус үүсэх боломжтой.

2023 оны 12 дугаар сарын 30-нд Э. Цээгий нэртэй хэрэглэгч “Бензиний чанар ийм л байна даа, хэн хянах вэ, арай” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ. Бичлэгт машины түлшний банкыг ухаж мөс гаргаж харуулаад “Бензин автал машин асахгүй, банк дотроос мөс гарч ирж байна. Бензиний чанар арай биш байна” гэж дурдаж байна. Бичлэгийг 131 мянган хүн үзэж, 1.2 мянган удаа цааш түгээж, тус бичлэг нийт 467 реакц, 165 сэтгэгдэлтэй байна.

Хэрэглэгчид шатахуун түгээх станцыг шатахуундаа ус хольдог гэж шүүмжилдэг байдалд зөв ойлголт өгөх үүднээс АНУ-ын MotorBiscuit автомашины талаарх мэдээ, мэдээллийн агентлаг дараах мэдээллийг байршуулжээ.

Хоёр шингэнийг холихын тулд ижил нягтаршил бас жинтэй байх хэрэгтэй. Үгүй бол аль хүнд нь савны ёроолд тунадаг. Ус шатахуунаас ойролцоогоор 4 дахин их нягтаршилтай тул холилдохгүй буюу шатахуун түгээх станцын савны ёроолд л туначихна. Хэрэв машины банканд ус, шатахууныг холиод хийчихвэл шаталтын явцад түлш дуусаад ус сорогдох мөчид машины мотор эвдэрнэ. Машины банканд ус янз бүрээр ордог. Бороо орж байх үед шатахуун хийхдээ дээш сөхөгдөх хаалтгүй бол усан дусал хуримтлагдах боломжтой. Эсвэл дутуу тагласан үед ус гатлах үед ч орж болно. Шатахууныг устай хамт машинд цутгах нь аюултай тул шатахуун түгээх станцууд тийм зүйл хийхгүй л болов уу.

“Та Антарктидын хамгийн хүйтэн цэгт л биш бол шатахуун бүрэн хөдлөнө гэх айдасгүй байж болно. Гэхдээ шатахуун хөлдөх нөхцөл үүссэн бол санаа зовох хэрэггүй. Тэрнээс ч өмнө машины бусад хэсгүүд эвдэрчихнэ. Гэхдээ машины банканд ус орсон эсвэл конденсац /усны уур талсжих үзэгдэл/ үүссэн бол тэр мөс нь шаталтын шугамыг бөглөх эрсдэлтэй”

  • Дээрх мэдээлэлд дурдсан машины банканд конденсац үүсэх үзэгдлээс хэрхэн сэргийлж болохыг Канадын CBC агентлагийн мэдээндээ дурджээ.

Шатахуун өөрөө төрөл бүрийн химийн бодисын хольц учраас бүрэн хатуужиж, мөс болохгүй. Гэхдээ -50 градуст бага зэрэг өтгөрч болно. Харин ус бол хөлдөх нь амархан. Унтлагын өрөөний цонх хөлдөх шиг ус конденсацын үзэгдлийн үед машины банканд үүсэж болно.
Хэрвээ таны машины банк бага шатахуунтай байгаад л байвал үлдсэн зайнд агаар байх нь ойлгомжтой. Хэрэв дотор байгаа агаар банкны хананы температураас дулаан бол агаар дахь усны найрлага хана дагуу хөлдөж, эргэж хайлаад усан дусал үүсгэх боломжтой. Хэрэв ингэвэл ус хүйтэнд хөлдөөд шатахууны шугамд орж, саатал үүсгэж, машины үйл ажиллагааг доголдуулах ч аюултай. Энэ үед зориулалтын засвар үйлчилгээний төвд хандаж метанол нэмэлт хийлгэх хэрэгтэй. Фредериктоны Science East төвийн стратегийн захирал Майкл Эдвардсын хэлж буйгаар хүйтэн үед шатахууны банкаа дор хаяж л хагас дүүрэн байлгавал энэ үзэгдлээс урьдчилан сэргийлэх боломжтой аж.

Шатахууны сав ихэнхдээ хоосон шахуу явах үед үүсэх конденсацаар бичлэгт гарч буй хэмжээний мөс үүсэх боломжтой. Тиймээс хүйтний улиралд шатахууны саваа аль болох талаас нь дээгүүр байлгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document