2023 оны 12 дугаар сарын 25-нд Моторын дуу гэх хаягтай фэйсбүүк хуудас цэцэрлэгт шинэ жил тэмдэглэж буй хүүхдүүд дунд салют буудуулсан бичлэгийг нийтэлсэн. Бичлэгт “Аль цэцэрлэг вэ? Салют журамлаач” гэж цохон тэмдэглэсэн байна.
Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад энэ нь Монголд болсон үйл явдал биш харин Казакстанд 2018 оны 12 дугаар сард болж байсан үйл явдлын бичлэг хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан байна. Тодруулбал, энэ нь үйл явдлын талаар Daily Mail, The Sun зэрэг хэвлэл мэдээллийн байгуулла англи хэлээр мэдээлж байсан бол Tengrinews.kz, Lenta.ru зэрэг хэвлэл мэдээллийн байгуулла орос хэлээр мэдээлж байсан байна.
Салют буудуулсан явдал Казакстанд болсон эсэх нь тодорхойгүй байгаа буюу хаана болсон нь тогтоогдоогүй талаар Казакстаны Онцгой байдлын яам, Боловсролын яамнаас мэдээлж байсныг Tengrinews 2018 оны 12 дугаар сарын 27-ны мэдээлэлдээ онцолж байжээ.
Цэцэрлэгт салют буудуулсан гэх бичлэг нь Монголд биш харин шинэ жилийн баяртай холбоотойгоор Монголд болсон мэтээр төөрөгдүүлэх агуулгатайгаар түгээгдсэн болохыг дээрх мэдээллээс харж болохоор байна.