Checked by: MFCC

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэндчилгээ дэх төөрөгдүүлсэн утгыг залруулах нь

Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Д.Сүхбаатар жанжин оролцсон гэх түүхэн тэмдэглэл байхгүй
Checked by: MFCC
Худалдаа үйлчилгээ эрхэлж буй байгууллага ариун цэврийн өрөөгөө үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх үүрэгтэй ч хэрэглүүлээгүй тохиолдолд шууд 3 сая төгрөгөөр торгохгүй. Харин иргэдээс ирсэн гомдлын дагуу шаардлага хүргүүлж, хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр буюу 500 мянган төгрөгөөр торгоно. 
Checked by: MFCC
Дээрх бичлэг нь 2023 оны 12 дугаар сард болсон үйл явдал биш харин 2022 оны 12 дугаар сард болсон жагсаалын дараах үйл явдал байна.
Checked by: MFCC
Монголбанкны вэбсайтад Гадаад секторын статистик, үзүүлэлт хэсэгт 2023 оны 2-р улирлын байдлаар "Монгол Улсын нийт гадаад өр 33,790 сая ам.доллар байгаа нь "гадаад өрийн дарамтаас бүрэн салсан" гэх агуулгыг үгүйсгэж байна.
Checked by: MFCC
Монгол хэл бичгийн дүрэм 1983 оноос хойш огт  өөрчлөгдөөгүй бөгөөд Ц.Дамдинсүрэн,  Б.Осор нарын журамласан толь бичгийн дагуу толь бичгийг 2018 онд шинэчилсэн байна.
Checked by: MFCC
Олны анхаарлын төвд байдаг хүний бичлэгийг дахин тоглуулахдаа "...лайв хийж эхэллээ" гэх тайлбартайгаар нийтэлсэн нь төөрөгдүүлсэн байна.
Checked by: MFCC
Шалгаж буй мэдээлэл нь тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөөх зорилгогүй, зөвхөн олон нийтийн анхаарал татах чухал сэдвээр хандалт цуглуулж байгаад, залилангийн хохирогч болохуйц хэрэглэгчийг олж авахад чиглэсэн урхи буюу олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл байна.
Checked by: MFCC
Шалгаж буй мэдээлэл дэх туршилт хийсэн нь үнэн ч туршилтын үр дүн халамжилж, бүхнийг бэлэн байлгаснаас бус, харин хэт их нягтаршсан хархны тоо толгойгоос үүдэлтэйг гуйвуулан тайлбарласан байна. Мөн ганц туршилтаас хүний нийгмийн харилцааг дүгнэх боломжгүй бөгөөд олон судлаач тус туршилтын үр дүнг өөр өөрийн байр сууриар тайлбарласан байна.
Checked by: MFCC
БНХАУ-д хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин нэмэгдсэнд шинэ үүсгүүр тодорхойлогдоогүй. Уушги устах үзэгдэл маш ховор гэдгийг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлсэн байна. 
Checked by: MFCC
Өмнөговь аймгийн газар нутгийг тэмдэглэсэн зургийг Google Maps-аас авсан байгаа ба тус зураг нь Өмнөговь аймаг бүхэлдээ алдагдсан эсвэл Монгол Улсын харъяалалаас гарсан гэх утгыг илэрхийлэхгүй юм. Тодруулбал, энэ нь Google Maps-т байдаг засаг захиргааны нэгжийг тэмдэглэдэг функц бөгөөд хайлтын илэрцээр гарч ирсэн газар нутгийг тасархай улаан зураасаар тэмдэглэдэг байна.

Check document