Гадил жимс нь гистамины ялгарлыг өдөөдөг учир гистаминд тэсвэргүй эсвэл мэдрэмтгий хүмүүст л цэр ихсэж, хамар битүүрэх шинж тэмдэг илэрдэг. Харин ийм харшлын эмгэггүй насанд хүрэгсэд болон хүүхдэд гадил жимсийг шим тэжээлээр баялаг, зөөлөн учир өвдсөн үед хэрэглэхэд тохиромжтой гэж зөвлөдөг байна.