2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Alim.mn хуудсаас “Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж эхэллээ” гэх тайлбартайгаар 6 минутын бичлэг постолжээ. Тус бичлэг нь нийт 8.6 мянган реакц, 587 сэтгэгдэл авч, 782 удаа цааш түгээгдсэн бөгөөд нийт 244 мянган хэрэглэгч үзсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэг нь Д.Мөнх-Эрдэний албан ёсны хуудаст 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Сайн уу миний эрхэм найзуудаа, дэмжиж цугтаа байсанд баярлалаа” гэх тайлбартайгаар нийтэлсэн 1 цаг 27 минутын лайв бичлэгийн хэсэг юм. Уг бичлэгт дэмжигчдэдээ 2023 оны шинэ жилийн мэнд дэвшүүлж, сар орчим хоригдоод гарч ирсэн тухайгаа ярьсан ба лайвын 7 минутаас эхлээд “хоног төөрүүлж, буудалд хоноод маргааш нь аав ээж дээрээ очсон” тухайгаа ярьсан. Харин шалгаж буй бичлэгт аав ээждээ очсон тухай нь эхлүүлж тоглуулсан байна.
Мөн Munkh-Erdene гэх албан ёсны хаяг болон Даваа Мөнх-Эрдэнэ гэх хуудаст хамгийн сүүлд 9 дүгээр сарын 22-нд бичлэг орсон байна. Түүнээс хойш зөвхөн зураг нийтэлсэн.
Олны анхаарлын төвд байдаг хүний бичлэгийг дахин тоглуулахдаа “…лайв хийж эхэллээ” гэх тайлбартайгаар нийтэлсэн нь төөрөгдүүлсэн байна. Мөн тус пэйжийн хөтөлсөн түүх нь ихэнхдээ хуучирсан ч хандалт татахуйц сонирхолтой мэдээллүүдийг дахин сэргээж оруулдаг байна.