Худал

“Хөгшин хүмүүс хурдан үхвэл Монгол хөгжинө” гэж хэлээгүй

2021 оны 10 дугаар сарын 26-28-нд болсон “Future investment initiative” олон улсын хуралд Б.Болор-Эрдэнэ нь Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа оролцсон. Ярилцлагын үед шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг “Хөгшин хүмүүс хурдан үхвэл Монгол хөгжинө” гэж хэлээггүй.

Цааш унших »
Худал

А.Адъяасүрэн гишүүнийх биш, харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг байна

Энэ бичлэг нь А.Адъяасүрэн гишүүний бичлэг биш харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг аж. Бид бичлэгийн эх сурвалжийг хайхад Хятадын TikTok хувилбар буюу Douyin-д 2024 оны 01 дүгээр сарын 09-нд Току (托库) гэх хаягт нийтлэгдэж байсан бичлэг юм. Харин бичлэгт явж буй дуу нь мөн Шинжааны “URAAL” гэх хамтлагийн “Хариадай” нэртэй дуу юм.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

УИХ-ын дарга Г.Занданшатарыг AI ашиглан испани хэлээр “яриулжээ”

Бичлэгийн эх сурвалжийг олох хялбар арга нь скрийншот хийж, Google lens аппликейшнд оруулах юм. Ингэхэд 2021 оны 05 дугаар сарын 26-нд УИХ-ын Тамгын газрын вэбсайтад “ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн Нэгдсэн хуралдааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ дэвшүүлэв” гарчигтай мэдээнд дурдсан YouTube суваг дахь Inter-Parliamentary Union (IPU) хаягаар 2021 оны 05 дугаар сарын 21-нд оруулсан бичлэг байна.

Цааш унших »
Худал

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдөөгүй

Дээрх нээлттэй эх сурвалжуудаас дүгнэхэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдөөгүй бөгөөд шатрын тэмцээнд оролцон шагнал хүртсэн зураг нь түүний талаарх ташаа мэдээлэл түгээхэд ашиглагдсан байна.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

Монгол Улсын нийт гадаад өр 33.7 тэрбум ам.доллар байхад “гадаад өрийн дарамтнаас бүрэн саллаа” гэж төөрөгдүүлж байна

Монголбанкны вэбсайтад Гадаад секторын статистик, үзүүлэлт хэсэгт 2023 оны 2-р улирлын байдлаар “Монгол Улсын нийт гадаад өр 33,790 сая ам.доллар байгаа нь “гадаад өрийн дарамтаас бүрэн салсан” гэх агуулгыг үгүйсгэж байна.

Цааш унших »