Төөрөгдүүлсэн

“Хар машин Монголд байгаа нөхцөлд хэзээ ч хөгжихгүй” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Бичлэгт ашигласан албан бичгийг алдаатай орчуулж ярьсан байна. Dominion Voting Systems компаниас ирүүлсэн албан бичиг нь үр дүнг татаж авах форматыг Монголд түгээмэл хэрэглэдэг MS Excel программ дээр нээх боломжтой хувилбараар явуулсан тухай байна.

Цааш унших »
Төөрөгдүүлсэн

СЕХ-ны ажиглагчдад зориулсан зааврыг олон нийтэд үзүүлсэн тохиолдол гарчээ

Энэхүү заавар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 1.15.энэ хуулийн 71.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно гэж заасны дагуу гар аргаар тоолох үед ажиглагчдын мэдсэн байх шаардлагатай, сонгогчдын гаргадаг түгээмэл алдаатай төрөл бүрийн саналын тэмдэглэгээний хувилбаруудыг үзүүлсэн бөгөөд, тэдгээрийг хүчинтэй, эсвэл хүчингүйд тооцох зааврыг үзүүлсэн гарын авлага байна. Харин энэхүү зөвлөмжийг Хөвсгөл аймгийн хэд хэдэн хэсгийн хороо ажиглагчдад танилцуулах буюу дотоод хэрэгцээнд ашиглах байсныг андууран, санал авах байрны үүдэнд олон нийтэд үзүүлсэн заавар мэтээр байршуулсан нь төөрөгдүүлжээ.

Цааш унших »
Худал

“Хилээр эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэн тува иргэд орж ирсэн” гэх мэдээллийг ХХЕГ-аас үгүйсгэлээ

ОХУ-аас орж ирсэн иргэдээс хилийн төлөөлөгчийн шугамаар тогтмол мэдээлэл солилцдог. Таслан срэгийлэх арга хэмжээ авагдсан, эрх нь хязгаарлагдсан арга хэмжээ авагдсан иргэд Монгол Улсын хилээр орж ирээгүй гэж ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх газрын дарга мэдэгдлээ.

Цааш унших »
Худал

60 хоног дотор хилээр гарсан бол сонгуульд санал өгөхгүй гэх мэдээлэл худал

Хуулинд иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэдэг заалтыг гуйвуулах оролдлого байх талтай. Учир нь Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуульд  иргэдийг 60 хоногоос богино хугацаанд хилээр орж ирсэн бол санал өгөх эрхийг хязгаарлах ямар ч заалт байхгүй.

Цааш унших »
Худал

“Ч.Хүрэлбаатарын штабын 2 ажилтан осолд орж, биеийн байдал нь маш хүнд байна” гэх мэдээлэл худал

Тус мэдээллийг тодруулахаар нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай холбогдоход “100 хувийн гүтгэлэг, худал мэдээлэл” гээд намаас хариу өгөх ёстойг учирлав. Мөн Увс аймгийн МАН-ын Хорооноос дээрх мэдээллийг хуурамч болохыг мэдэгдэж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэв.

Цааш унших »
Худал

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг УДШ-д шоронгоос бичсэн захидал” гэх мэдээлэл худал 

“ЭТТ”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн шоронгоос бичсэн захидал ил боллоо” гэх мэдээлэл худал бөгөөд түүнийг ямар нэгэн захидал, өргөдлийн зүйл бичээгүй гэдгийг өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдэгдсэн байна. 

Цааш унших »