Хаврын хурдан морин уралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжсэн эсэх нь тодорхой бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #868

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монголын морин спорт, уяачдын холбооны хуудсанд цагаан сарын баярт зориулсан хаврын хурдан морины уралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжсэн гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Засгийн газрын хуралдаанаар хаврын хурдан морины уралдааны талаар тодорхой шийдвэр гараагүй.

2024 оны 2 дугаар сарын 11-ны өдөр ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо хуудсанд “Монгол орны өнө орших бэлгэдэл, Цагаан сарын баярт зориулсан хаврын хурдан морины уралдааныг дэмжиж, үндэсний уламжлал болон өв соёлоо дээдэлж буй Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танд баярлалаа” гэсэн мэдээлэл оруулжээ. Энэ мэдээлэл нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар фэйсбүүкт нийт 3700 гаруй реакц, 371 сэтгэгдэл авч, 3200 гаруй удаа түгээгдсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар хаврын хурдан морины уралдааны талаар тодорхой шийдвэр гараагүй

Энэ талаар бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн цахим мэдээллийн хэлтэстэй холбогдож тодруулахад “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаврын хурдан морины уралдааныг дэмжсэн эсэх нь тодорхой бус, мөн 2024 оны 2 дугаар сарын 14-ны Засгийн газрын хуралдаанаар хаврын хурдан морины уралдааны талаар тодорхой шийдвэр гараагүй” гэсэн хариу авлаа.

Хүний эрхийн үндэсний комиссоос 2019 оны Засгийн газрын 57-р тогтоол буюу “11 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх” зөвлөмжийг аймгийн засаг дарга нарт хүргүүлсэн. Хэрэв энэ тогтоол хэрэгжих хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулагдсан бол шаардлага авах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document