Иргэдийн 75.3 хувь нь ядууралд хүрсэн гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #887

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Бид (МАН) маш хурдан хугацаанд буюу 6-хан жилийн дотор ард иргэдийнхээ 75.3%-ийг ядууралд хүргэж чадлаа” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улсын ядуурлын түвшин 2018 оноос 2 жил тутамд 0.6-0.7 нэгж хувиар буурсаар 28.4 хувиас 27.1 хувь болж буурсан байна. Энэ нь шалгаж буй мэдээлэлд дурдсан “иргэдийн 75.3 хувь нь ядууралд хүрсэн” гэх мэдээллийг худал болохыг харуулж байна.

2024 оны 02 дугаар сарын 22-нд “Monkhor Bro” нэртэй хэрэглэгчийн хаягаар Болдоо /@boldbaa34595471/ нэртэй Х хэрэглэгчийн жиргээний зургийг оруулсан нь 563 шэйр авсан байна. Уг зурагт “Бид (МАН) маш хурдан хугацаанд буюу 6-хан жилийн дотор ард иргэдийнхээ 75.3%-ийг ядууралд хүргэж чадлаа” гэсэн байна.

Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Ядуурлын түвшинг 2 жил тутамд судалдаг бөгөөд 2022 оны мэдээллийг 2024 онд нээлттэй болгосон.

  • Юуны өмнө 6 жилийн өмнө буюу 2018 онд ядуулрыг түвшин ямар байсныг харъя.

ҮСХ-ноос гаргадаг цуврал сэтгүүлийн 2022/2 дугаарт Дэлхийн банкнаас гаргасан тайлангаас эш татжээ.

Уг тайланд 2020 оны датагаар “Монгол Улс нь дэлхийн ядуурал өндөртэй орнуудын тоонд багтдаг бөгөөд ядуурлын түвшингээр дэлхийн 173 улсаас 56-д жагсаж байна” гэсэн байна.

Тодруулбал, “Хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна” гэж мэдээлж байв.

  • Эндээс харахад 2018 онд 28.4 хувь байжээ.
  • Дэлхийн банкны 2021 оны 12 дугар сарын 30-ны хэвлэлийн мэдээ

  • Ядуурлын түвшний сүүлийн мэдээ

Манай улсад 914 мянган хүн ядуурлыг шугамаас доогуур хэрэглээтэй, ядуурлын түвшин буюу хамралтын хүрээ 27.1 хувь байна гэв. Энэ тоо нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулдаг.

Эх сурвалж: gogo.mn

Эдгээр судалгаа нь Монгол Улсын ядуурлын түвшин 2018 оноос 2 жил тутамд 0.6-0.7 нэгж хувиар буурсаар 28.4 хувиас 27.1 хувь болж буурсан байна. Энэ нь шалгаж буй мэдээлэлд дурдсан “иргэдийн 75.3 хувь нь ядууралд хүрсэн” гэх мэдээллийг худал болохыг харуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document