Хууль өргөн барих эрх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газарт л бий

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан. Энэ гурван субьекээс өөрөөр хууль санаачлах эрх өмгөөлөгч, хуульчдад байхгүй тул шуугиан тарьсан мэдээллийг тойрсон хуурамч, ташаа мэдээлэлд хэрсүү хандаарай.

БЗД-ийн удирдлага 100 жилээр газар олгох боломжгүй

Дүүргийн удирдлага газрыг зуун жилээр эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй бөгөөд Улсын Их Хурлын дарга газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдсэн.

Тавхан минутад хамрын хөндийн үрэвслээс салах боломжгүй 

Баталгаат зөвлөгөө, мэдээллийн хүрээнд шалгахад хамрын хөндийн үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд шинж тэмдгүүд шууд бус бага багаар намддаг. Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг тавхан минутад энэ төрлийн үрэвслийг шууд намдаах арга байхгүй.