Хоёр жилийн өмнөх үйл явдлыг дахин сэргээж хандалт авсаар байна

2025 оны 03 дугаар сарын 26-ны 16:52 цагт Taiz.mn пэйжид “Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилчид 3 дугаар сарын 23-ны өдөр хилийн манаа хийж явахдаа нэг иргэн осголтын байдалтай хээр ухаангүй хэвтэж байсныг олж, эмнэлэгт хүргэж алтан амийг нь аварчээ” гэсэн тайлбартай, хоёр зургийн хамт оруулсан пост 1.3 мянга гаруй реакц, 45 сэтгэгдэл авч, 38 […]
Монголын баримт шалгах төв ХХБ-тай хамааралгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

Энэ өдрүүдэд цахим орчинд хөвөрч буй мэдээлэл дунд “Монголын баримт шалгах төв “сахал” Эрдэнэбилэгийнх”, “Б.Дуламхорлоо түүнээс 300 сая төгрөг авсан” гэх мэт мэдээлэл “өнөөх” хаягуудаар түгээж эхэллээ. Тиймээс бид нээлттэй байршуулдаг байгууллагын бүтэц, санхүүжилт, эзэмшил, бодлогын баримт бичгүүдээ энд нэгтгэн хүргэж байна.
Угаартаж нас барсан хүмүүсийн тухай илтгэх хуудас гэх мэдээлэл худал

Уг бичвэрт дурдсан агуулгуудад хуурамч мэдээлэл байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбогдох эх сурвалжуудаас тодруулсан мэдээлэлд дээрх бичвэртэй нийцэхгүй агуулгууд байгааг мэдээлж байна.
Олны танил хүний зураг ашиглан хуурамч хаяг нээж, хуурамч пост оруулан дөнгөж нээсэн хаягийнхаа хандалтаа өсгөдөг байна

Цахим орчинд хууран мэхлэх энэ төрлийн арга нь дөнгөж нээсэн цахим хаягийнхаа хандалтыг өсгөж, цаашлаад зар сурталчилгаа хүргэх, хаягаа худалдах зэргээр ашиг олох зорилготой байдаг. Харин ийм хуурамч нийтлэлд сэтгэгдэл бичиж, like дарснаар Facebook-ийн алгоритм цаашид үүнтэй төстэй постыг танд олон давтамжтай харуулж, хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Циклопийн синдромын шалтгааныг уранаас болсон мэтээр төөрөгдүүлсэн бичлэг түгээжээ

Ургийн гажиг нь 4000 гаруй төрөлтэй ба эмчилгээ шаардахгүй хөнгөн зэргийн гажиг байхаас эхлээд хөгжлийн бэрхшээлд хүргэх, эмийн эмчилгээ, мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай төрөлхийн гажиг байдаг. Үүнээс маш ноцтой цөөн гажигийн нэг болох циклопийн синдром гэх өвчнийг үүсгэгч хэд хэдэн хүчин зүйл байдгийг зөвхөн уранаас болсон гэж итгүүлэхээр бүрэн батлагдаагүй бичлэг түгээжээ.
Хошигнол хуурамч мэдээлэл болж түгэх тохиолдол элбэг тул бодит байдлыг нягталж, бусдад хуваалцаарай

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн зургийг Говь-Алтай аймагт байдаг байгалийн өвөрмөц тогтоцын зураг мэтээр төөрөгдүүлсэн байна.