Хууль зүйн дэд сайдын зургийг ашиглан цахим залилан хийхийг санаархаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 954

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Зурагт  харуулсан тоог хэлээд (90,000,000) төгрөг авна.Энэ алтан боломжийг 50 хүн хүртэх болно ” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Баталгаагүй, худал зар мэдээ түгээн нийтлэдэг хаягуудыг нягталж, хуурамч зард итгэхээс болгоомжлоорой.

2024 оны 04 дүгээр сарын 23-нд “Djigui Coulibaly нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Зөвхөн нуусан тоог хэлээд 90 саяыг ав. Энэ алтан боломжийг эхний 100 хүн л хүртэнэ. Надад хувийн мессеж үлдээгээрэй” гэх тайлбартай пост оруулсан нь 230 сэтгэгдэл авжээ.

Factcheck:Баримтыг шалгасан байдал:

“Djigui Coulibaly” гэх хаяг нь зураг оруулснаас өөр нээлттэй тохиргоотой пост оруулаагүй ба 2024.04.23-ны өдөр нүүр зургаа  нийтэлсэн байна.

Нүүр  зурагтаа ашигласан зургийн эх сурвалжийг Google lens-ээр хайхад Instagram сүлжээнд solongoob гэх хаяг буюу одоогийн ХЗДХЯ-ны дэд сайд Б.Солонгын зургийг ашигласан байна.

Олны танил, төрийн албаны хүний зургийг ашиглах нь олон нийтэд итгэл төрүүлэх залилагсдын нэг арга тул зургийн эх сурвалжийг хайж, нягталж байгаарай.

Мөн групуудэд энэ төрлийн, хурдан, хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болох боломжтой гэх буруу ташаа ойлголт төрүүлсэн хуурамч зар, мэдээллийг постуудаас харж болохоор байна.

Зургаас харвал нэгэн ижил мэдээллийг Увс, Дорнод зэрэг аймгуудын зар мэдээллийн группд нэг өдөр оруулжээ.

Тухайн 2 аймгийн зарын группд постлогдсон зурагт маш тод 5 оронтой тоо харагдаж байгаа бол хамгийн эхний зурагт ямар тоо байгаа эсэх нь шууд харахад ойлгомжгүй байгаа юм. Үүнийг лавшруулж харсан болохоо илэрхийлсэн сэтгэгдлүүдэд “Дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл найзын хүсэлтийг хувийн мессежээр илгээнэ үү.” хэмээн хариулжээ.

Зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан , пост оруулсан хаягийн нэр тодорхойгүй, “Фэйсбүүк”-дээ нүүр зургаас өөр нээлттэй пост нийтлээгүй бол залилангийн зорилго агуулсан хуурамч мэдээлэл гэж ойлгоорой.

Энэ төрлийн хуурамч зарууд нь ямар нэгэн бодит хонжворгүй, бусдын хувийн мэдээллийг “Фэйсбүүк”-ээр дамжуулан авах цаашлаад санхүүгийн томоохон хохирол үүсгэх нөхцөл бүхий залилангийн хэрэг үйлдэх эрсдэлийг дагуулдаг тул олон нийтийн сүлжээ, тэр дундаа Фэйсбүүк орчинд энэ мэтчилэн баталгаагүй хуурамч зар мэдээллүүдээс  зайлсхийж, тогтмол нягталж байх нь зүйтэй. Баталгаагүй зарыг нягталснаар өөрийн болон ойр тойрны хүмүүсээ нийгмийн сүлжээн дэх аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж , хувийн мэдээллээ алдахгүй байх, цахим залиланд өртөхгүй байх зэрэг кибер аюулгүй байдлыг ханган хамгаалах боломжтой.

Агуулгыг нягтлах ба алгоритмын ажиллагаа
 Зураг дээрх үл ялиг мэдэгдэм тоог олоод 90 сая төгрөгийг авна гэдэгт итгэх сошиал хэрэглэгч ховор. Мэдээлэлд итгээгүй ч сэтгэгдэл үлдээж, түүнийг сонирхож болох бусад хэрэглэгчдэд ийм тарлийн пост, мэдээллүүдийг алгоритмоор илэрхийлэн харуулж буй нь цаашид баталгаагүй, хуурамч мэдээллүүд тогтмол харагдаж , хохирогч болох аюултай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document