Цахим орчинд байнга сэргээн түгээж байдаг мэдээллүүдийн нэг нь социализмын үед хүчирхэг байсан эдийн засаг, үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнүүдийн тоог дурдсан агуулгатай мэдээлэл юм. Тухайлбал, Khatanzorig Voroshilov нэртэй хаягаас 2022 оны 09 дүгээр сарын 22-нд “хайран сайхан үйлдвэрүүд” гэсэн тайлбартай оруулсан текстийн зураг 6.7 мянга гаруй удаа цааш хуваалцсан байна. Уг зураг дахь бичвэрт “1989 он гэхэд манай орны аж үйлдвэр хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч хүнсээ бүрэн хангаж, жилд 5 сая хос гутал, 3 сая гаруй нэхмэл хувцас, 750 мянган хос эсгий гутал, 300 мянган ширхэг савхин хувцас, 2 сая гаруй кв.м хивс, 5.2 сая.ш шаазан эдлэл, 1.8 сая.ш лонх, шилэн эдлэл үйлдвэрлэдэг байжээ” гэсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ
ҮСХ-ны “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжил 1989 онд” статистикт зарим нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээг гаргасан байна.
Уг эмхэтгэлд тухайн үеийн БНМАУ-ын аж үйлдвэр, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг 1990 онд нэгтгэсэн байна.
- Тус эмхэтгэлийн 17-р нүүрт нэг өдөрт дунджаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний тоо ширхэгийг оруулсан байна.
Энэхүү хэсэгт нэг өдөрт дунджаар 11.3 (мянган) хос савхин гутал үйлдвэрлэдэг гэж ойлгохоор байна.
Тухайн үед ажлын 6 өдөр байсан гэж тооцвол жилд дунджаар 312 ажлын өдөр болно. Ингээд өдөр бүр 11 мянган хос гутал үйлдвэрлэдэг гэж үзвэл жилдээ 3.5 сая хос гутал үйлдэрлэдэг байхаар байна.
Шалгаж буй мэдээлэлд 750 мянган хос эсгий гтал үйлдвэрлэдэг байсан гэсэн байна. Мөн дээрх статистикаас харвал өдөрт 1.3 мянган хос эсгий гутал хийдэг гэсэн нь жилд ногдох ажлын өдөрт тооцож үзвэл 405 мянган хос гарч байна.
“2 сая гаруй км хивс үйлдвэрлэдэг байсан” гэх мэдээлэл нь мөн төөрөгдүүлсэн байна. Дээрх статистикт өдөрт 5.8 метр квадрат хивс үйлдвэрлэдэг гэсэн ба энэ нь жилдээ 1,809 мКв болж байна. Үүнийг 1 см-ийн нарийнтай зүсээд уртаар нь тавихад ч 2 сая км хүрэхгүй юм.
Энэ мэтчилэн шалгах боломжтой тоо хэмжээг хэтрүүлэн мэдээлсэн байна. “Социализмийн үед сайн сахйна байсан” гэх ойлголт төрүүлэх зорилготой энэ мэт мэдээлэл цахим орчинд давтан түгээдэг агуулгуудын нэг юм.