“Франц нисгэгчид Оросын тугийг андуурч харуулжээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 968

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Францын Марсел хотын дээгүүр Оросын далбааг харуулсан гэх бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэгийг хийсэн өнцөгөөс шалтгаалж Оросын далбаа мэт харагдсан байна.

2024 оны тавдугаар сарын 10-нд Delgermaa Beckbat гэх хаягаас “Францын Марсель хотын дээгүүр гэнэт Оросын далбаа гарч ирэв. Олимпод зориулсан үзүүлэнгийн сургуулилт дээр Орос Францын далбааг сольж будилжээ” гэх тайлбартайгаар онгоц 3 өнгийн будаг цацаж буй бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 333 реакц, 33 сэтгэгдэл авч, 39 удаа цааш түгээгджээ.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Францын нисгэгчид Оросын далбааг харуулжээ” гэх агуулгаар хайхад “France 24” телевизийн албан ёсны youtube сувагт уг бичлэгийг хийсэн өнцөгөөс хамаарч Оросын туг далбаа шиг харагдаж байсан тухай тайлбарлажээ.  Тус мэдээлэлд хамгийн дээд талд нь нисэж байгаа онгоцуудаас цагаан өнгийн будаг цацсан нь бичлэг хийсэн өнцгөөс шалтгаалан цагаан, цэнхэр, улаан өнгөөр буюу Оросын далбаатай ижил мэт харагдаж байгааг тайлбарлаад зөв өнцгөөс авсан буюу бодит байдлыг харуулсан бусад бичлэгтэй харьцуулан үзүүлжээ.

Марсель хотын “La Provence” сонины сайтад орсон мэдээлэлд онгоц нисэж буй агшныг өөр өнцгөөс авсан зурагт цагаан будаг цацаж буй онгоц бусад онгоцоос дээгүүр нисэж байгааг харж болох юм.

Шалгаж буй бичлэгийг сайтар харвал урд явж буй онгоц бусдаасаа өндөрт нисэж байгаа ба онгоцны үлдээсэн будган мөрийг харвал цагаан будаг улаан болон хөх өнгийхөө голоор орж уусаж буйг нь харагдана.

Мөн Марсель хотын мэдээллийн сайт “Made in Merseille” албан ёсны Х (хуучнаар твиттер) хаяг болон “La Provence” сонины албан ёсны youtube сувагт тус үйл явдлыг өөр өнцгөөс бичсэн бичлэгийг оруулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document