Бодит хаягийг дуурайлгасан залиланг хэрхэн таних вэ?

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 958

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

бүгдэд нь баяр хүргэе. Та бүгд агуу ажлыг үргэлжлүүлэн хийж, мөнхөд адислагдсан байх болно гэдэгт би маш их баяртай байна” гэсэн тайлбартай, дансны хуулга болон хүмүүсийн зурагтай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бодит хүний хаягийг дуурайлган хөтөлж, цахим залилан хийх санаархалтай мэдээллийг бид шалгаж байсан ба арга, хэлбэр нь өөрчлөгдөх бүрд мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.

2024 оны 04 дүгээр сарын 17-нд “Chimegee Gold” нэртэй хэрэглэгчийн хаягаас “бүгдэд нь баяр хүргэе. Та бүгд агуу ажлыг үргэлжлүүлэн хийж, мөнхөд адислагдсан байх болно гэдэгт би маш их баяртай байна” гэсэн тайлбартай, дансны хуулга болон хүмүүсийн зурагтай пост оруулжээ.

Энэхүү хуурамч хаягийг шалгуулах хүсэлт ирсний дагуу шалгаж, бусдыг залилж мэхлэхээс сэргийлэх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.

Хаягийг нягтлах:

Уг хаягийн хөтөлсөн байдал, ашигласан зургууд нь бодит хүний үйлдэл мэт харагдахаар постуудыг оруулжээ. Гэвч зургаар хайхад NTV телевизийн сэтгүүлч Г.Энэбишийн зургийг ашигласан байна. Тухайлбал, шалгаж буй хаягийн хавтасны зурагт ашигласан зургийг сэтгүүлч Г.Энэбиш 2023 оны 11 дүгээр сарын 1-нд оруулсан “” мэдээлэлдээ хавсаргасан байна.

Хаягийг хтөлсөн түүхийг бодит мэт харагдуулахын тулд өмнө оруулсан постдоо засвар хийж, зургийг сольсон байна.

2024 оны 04 дүгээр сарын 17-нд жилийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 1-нд оруулсан пост дахь агуулгыг устгаж, оронд нь гурван зураг оруулсан ба маргааш нь “Үнэхээр хийхийг хүсч байгаа зүйлээсээ хэзээ ч бүү бууж өг. Том мөрөөдөлтэй хүн бүх баримттай хүнээс хүчтэй байдаг” гэх тайлбар нэмж хийсэн байна.

Энэ маягаар өмнөх онуудад пост хийсэн мэтээр засварласан ба хамгийн эхэнд 2018 оны постод завсар оруулж, эртнээс энэ хаягийг хөтөлж байгаа бодит хүн мэтээр харагдуулахыг зорьжээ.

Засвар оруулсан эсэхийг харахдаа тухайн постын баруун дээд буланд байх гурван цэгийг (…) дарж, View edit history гэснийг сонгон хараарай.

Хаягийн хөтөлсөн түүхийг нарийвчлан нягтлахдаа search цонхыг ашиглан түлхүүр үгээр хайж үзэх хэрэгтэй. Ингэхэд уг хаягаар группүүдэд оруулсан мэдээлэл харагддаг. Тус хаягаас 03 дугаар сарын 6, 19-нд “онлайнаар хичээл заана” гэх зар оруулсан байна.

  • Тиймээс онлайн үйлилгээг сонгохдоо харилцаж буй хэрэглэгчийн найдвартай байдлыг бүрэн мэдсэний дараа төлбөр шилжүүлэх нь залилуулахаас сэргийлэх юм.

URL буюу хаягийн линкээр бодит эсэхийг нягтлах боломжтой

Ижил зурагтай хаягуудын жинхэнэ эсэхийг харахдаа URL-ийг шалгаж үзээрэй. Ихэнх тохиолдолд бодит хаяг нь нэрээрээ авсан байдаг бол хуурамч хаягийнх автоматаар өгсөн тоогоор оноосон байдаг. Харин бидний шалгаж буй хаяг https://www.facebook.com/chimegeegold линктэй байгаа нь хаягийн нууцлалаа алдаж, бусдад завшуулсан хүний хаяг байх магадлалтай байна.

Энэ мэтчилэн бодит хүний хаягийг дуурайлган хөтөлж, цахим залилан хийх санаархалтай мэдээллийг бид шалгаж байсан ба арга, хэлбэр нь өөрчлөгдөх бүрд мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.

Аливаа мөнгө амласан, азтан болсон гэх мэт амар хялбар аргаар мөнгөтэй болох тухай мэдээлэлд шууд итгэж болохгүй бөгөөд хэдхэн хором гаргаад дээрх аргуудаар шалгаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document