Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх олон улсын хуралд Монголын баримт шалгах төвөөс амжилттай оролцлоо

Манай төвийн баримт шалгагч Ш.Билгүүн тавдугаар сарын 22-23-нд Норвегийн Лиллехаммер хотноо болсон World Expression Forum-д (Wexfo) амжилттай оролцоод ирлээ.  Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү форум нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг гол сэдэв болгодог ба энэ удаад улс төр, шашин, сошиал медиа, хэвлэн нийтлэх, урлагийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө олон улсад […]

Олон улсын байгууллагууд Монголын мэдээлэл, харилцаа холбооны орчинд ардчилсан үнэт зүйлийг хамгаалахад санаа тавьж байна

Жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг судалж тогтоодог “Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллагаас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг анхааралтай ажиглаж, байр сууриа илэрхийлсээр байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг уриалж байна

Хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал процессын хуулиудаа зөрчиж, хэрэгцээ шаардлагын судалгаа, олон нийтийн саналгүйгээр гуравхан хоногт баталсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-д Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Уг хуулийг, хууль зөрчин баталснаас гадна хүний заяагдмал эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болзошгүй нөхцөл байдалд […]

Цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэх шинэ хуулийг бид эсэргүүцэж байна

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ болон Mongolian Fact Checking Center нь эрх баригчдын баталсан шинэ хуулийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна.  Хууль батлах процесс хууль дээдлэх ёсонд нийцэх ёстой. Гэвч энэхүү хуулийг Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулиас гажиж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, олон нийтийн саналыг тусгалгүйгээр 2 хоногт шуурхай баталсан. Уг тохиолдол нь 2022 […]

МЭДЭГДЭЛ

Mongolian Fact Checking Center нь Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүнчлэлтэйгээс гадна, Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллаж цахим орчин дахь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах чиглэлд технологийн аргыг мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай хослуулан ажиллаж байгаа Монголдоо цорын ганц олон улсын тусгай эрх эзэмшигч статустай байгууллага болохын хувьд хараат бус, ёс зүйтэй, тэгш шударга ажиллах зарчмаа хамгаалах үүднээс энэхүү саналаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж байна.