Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг уриалж байна

Хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал процессын хуулиудаа зөрчиж, хэрэгцээ шаардлагын судалгаа, олон нийтийн саналгүйгээр гуравхан хоногт баталсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-д Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан билээ.

Уг хуулийг, хууль зөрчин баталснаас гадна хүний заяагдмал эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болзошгүй нөхцөл байдалд хүргэхүйц тодорхой бус агуулгатай заалтуудыг шингээсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.

Зөвхөн монголчууд төдийгүй, олон улсын хэвлэл мэдээллээр Төв Ази дахь ардчиллын баянбүрд хэмээн тодорхойлдог “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөнд аюул заналхийлж байна”, “Монголын төр олон нийтийн сүлжээг хянах эрх мэдлийг авахыг санаархаж байна”, “Иргэдийн цахим ертөнцөөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ноцтойгоор алдагдуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна” гэх мэтээр гэнэт батлагдсан хуулийг шүүмжилж байв.

Харин 2023 оны 01 дүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-д бүхэлд нь хориг тавьснаар гадаад ертөнцөд Монголын ардчиллын тод од дахин гялалзсан юм.

УИХ-ын чуулган завсарласан үед хориг тавьсан бол ээлжит чуулган эхэлснээр 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.

Уг хуулийг дэмжиж кноп дарсан 40 гишүүн болон бусад гишүүд өмнөх алдаагаа залруулж, цахим орчинд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах уу, хязгаарлах уу гэдгийг монголчууд төдийгүй, дэлхий нийтээрээ чих тавин хүлээж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг эрх баригчдад алдаагаа залруулах хоёр дахь боломжийг санал болгож байна.

Олон улсын хүний эрхийн төлөөх болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын албан ёсны байр суурь, мэдэгдлийг дараах холбоосоор орж уншина уу.

“Монголын шинэ хууль үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд халдаж байна”

Олон нийтийн сүлжээнд зохицуулалт хийх Монгол Улсын шинэ хууль үг хэлэх эрх чөлөөг заналхийлж байна

Монголын эрх баригчдыг үг хэлэх эрх чөлөөнд халдсан хууль баталсан гэж буруутгаж байна

Монголын төр интернэтийг хааж, олон нийтийн сүлжээг хянах эрх мэдлийг авахыг санаархаж байна

Хил хязгааргүй сэтгүүлчид: Монгол Улсын Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн хуульд хориг тавьсанд сайшааж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч интернэтэд хяналт тавих тухай хуульд хориг тавьсан

“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх интернэтэд хяналт тавих тухай хуульд хориг тавина”

“Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” тухай хуульд хориг тавив”

“Монголын төр интернэтийг хаах эрх мэдлийг авахыг санаархаж байна”

“Хил хязгааргүй сэтгүүлчид: Монгол Улсын Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн хуульд хориг тавьсанд сайшааж байна”

Монгол Улсын “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-д хориг тавьсан тухайд Asia Internet Coalition-оос гаргасан мэдэгдэл

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document