Цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэх шинэ хуулийг бид эсэргүүцэж байна

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ болон Mongolian Fact Checking Center нь эрх баригчдын баталсан шинэ хуулийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна.  Хууль батлах процесс хууль дээдлэх ёсонд нийцэх ёстой. Гэвч энэхүү хуулийг Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулиас гажиж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, олон нийтийн саналыг тусгалгүйгээр 2 хоногт шуурхай баталсан. Уг тохиолдол нь 2022 […]

МЭДЭГДЭЛ

Mongolian Fact Checking Center нь Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүнчлэлтэйгээс гадна, Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллаж цахим орчин дахь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах чиглэлд технологийн аргыг мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай хослуулан ажиллаж байгаа Монголдоо цорын ганц олон улсын тусгай эрх эзэмшигч статустай байгууллага болохын хувьд хараат бус, ёс зүйтэй, тэгш шударга ажиллах зарчмаа хамгаалах үүднээс энэхүү саналаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж байна.

Facebook, Instagram дахь хаяг, пэйж, группийн админуудад зориулав

Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш Mongolian Fact Checking Center-ийн баримт шалгах үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Хэрэв таны хөтөлдөг пэйж, групп, хувийн хаягт тэмдэглэгээ зүүсэн бол Appeal хийх буюу зарга мэдүүлэх боломжтой.

MNB сувгийн Украины талаарх тойм мэдээлэлд ашигласан байлдааны дүрсийн эх сурвалжийг мөшгих арга

🔍 Тэгвэл энэ бичлэгийг интернэтэд хэзээ ямар эх сурвалжаас оруулсан болон хэрхэн түгсэн мэдээллийг авах бас нэг арга заах зорилгоор энэхүү баримт шалгалтыг хүргэж байна. 1. Yandex.ru 📌 Бичлэгийн нэг хэсгийг зураг болгон хадгалж аваад, Yandex.ru сайтад файлаар нь дуудан оруулж, тохирох хүрээгээр таслан хайх боломжтой. Энэ үед тухайн зургийг ашигласан илэрцүүд болон бичлэгийн линкүүд […]

Дэлхийн баримт шалгагчдаас YouTube-ийн гүйцэтгэх захиралд илгээсэн нээлттэй захидал

2022 оны нэгдүгээр сарын 12Хатагтай Сьюзан Вочицки, Ковид-19 цар тахал эхэлснээс хойш бараг хоёр жилийн турш хуурамч мэдээлэл нийгмийн эв нэгдэл, ардчилал, эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулж болдгийг дэлхий даяараа харсан. Дэндүү олон хүний амь нас, амьдрал сүйрч, ташаа мэдээллээс болж хайртай хүмүүсээ алдсан тохиолдол ч цөөнгүй гарч байна. Манай “Олон улсын баримт шалгагчдын […]