🔍 Тэгвэл энэ бичлэгийг интернэтэд хэзээ ямар эх сурвалжаас оруулсан болон хэрхэн түгсэн мэдээллийг авах бас нэг арга заах зорилгоор энэхүү баримт шалгалтыг хүргэж байна.
1. Yandex.ru
📌 Бичлэгийн нэг хэсгийг зураг болгон хадгалж аваад, Yandex.ru сайтад файлаар нь дуудан оруулж, тохирох хүрээгээр таслан хайх боломжтой. Энэ үед тухайн зургийг ашигласан илэрцүүд болон бичлэгийн линкүүд гарч ирнэ.
2. inVID
📌 inVID хэрэглүүрт шалгах гэж буй бичлэгийн линкийг оруулахад автоматаар олон кадр зураг болгож Google, Tineye, Yandex, Reddit платформ дахь илэрц тус бүрээр нь шинэ цонхон дээр гаргаж өгнө.
📌 Хайлтын дүнд Yandex.ru сайтад илүү олон илэрц гарч ирсэн бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 10-нд Грекийн сайтад оруулсан бичлэг “Грек, АНУ, Израиль зэрэг дэлхийн цөөхөн оронд байдаг APACHE байлдааны нисдэг тэрэгний чадварыг харуулсан видеог харуулсан байна. Уг видеог нисдэг тэрэгний камераас (Талибанчуудын дайралтыг тогтоох Америкийн ажиллагааны үеэрх жинхэнэ дайны дүр зураг) авсан. 30 калибрийн пулемёт бүхий автомат буутай бэхлэгдсэн бөгөөд тэдгээр нь гранат шиг тарсан байрлалтай байдаг тул байг онох шаардлагагүй… Талибанчууд яаж ч хичээж, нуугдсан пуужинд оногдож байгааг бичлэгээс харж болно…” гэсэн тайлбартай оруулсан байна.
📌 Мөн энэ бичлэгийг ашиглан 2017 онд зохион байгуулалттайгаар эвлүүлэг хийж хуурамч бичлэг /malinformation/ тараасан байна. Бичлэгт В.Путинд Apache байлдааны нисдэг тэргийг танилцуулахаар дээрх бичлэгийг утаснаас үзүүлж байгаа, түүнийг нь ОХУ-ын ерөнхийлөгч сайшааж байгаа мэтээр эвлүүлсэн байв.
☝️ Олон нийтэд хуурамч /disinformation/ болон ташаа /misinformation/ мэдээлэл, зохион байгуулалттай бүтээсэн худал мэдээллийг /malinformation/ ялгаж таньдаг мэдлэг олгох зорилгоор манай төв үнэ төлбөргүй ашиглаж болдог хэрэглүүр, сайтуудыг цувралаар санал болгож, мэдээлэл нягтлах арга зүйгээ хуваалцаж байгаа билээ. Та бүхнийг мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг хэрсүү нэгэн байхад бидний хүргэж буй баримт шалгалтууд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.