Хиймэл оюун ухаан ба хуурамч мэдээлэл

Хуурамч зургууд буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудыг шалгах huggingface.io, Hive Moderation, AI or Not гэх мэт үнэгүй хэрэглүүрүүд байгаа ч эдгээр нь шинэ тутам хөгжиж буй хиймэл оюун ухааны дэвшилтэй зэрэгцэж чадахгүй тохиолдлууд байдаг. 

GlobalFact 10 баримт шалгагчдын дээд хэмжээний чуулганаас онцлох нь

Тус чуулганд Монголын баримт шалгах төвийн баг амжилттай оролцож, салбар хэлэлцүүлэгт панелист, Global mentorship хөтөлбөрийн үр дүн танилцуулахад илтгэгчээр оролцлоо. Чуулганаар хэлэлцсэн олон асуудлыг дараах байдлаар тоймлон хүргэе.

GlobalFact10 форумд Монголын баримт шалгах төвийнхөн илтгэл, хэлэлцүүлгээ амжилттай өрнүүллээ

Монголын баримт шалгах төвийн баг уг форумд оролцож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрх баригчдын зүгээс хаах гэсэн оролдлогын талаарх салбар хэлэлцүүлэг болон Global Mentorship хөтөлбөрийн үр дүнг хуваалцах тайлан уулзалтад оролцсон юм. Уг арга хэмжээнүүдэд 40 гаруй улсын төлөөлөл хамрагдлаа.

Монголын баримт шалгах төв олон улсын чуулганы салбар хэлэлцүүлгүүдэд оролцоно

Энэ удаагийн форумд Монголын баримт шалгах төвийн үүсгэн байгуулагч, Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо илтгэгчээр уригдсан ба баримт шалгагч нар идэвхтэй оролцож байна. Тухайлбал, манай төв өнгөрсөн жил Global mentorship хөтөлбөрийн сургагч байгууллагаар шалгарч дэлхийн 5 орны баримт шалгах байгууллагад чиглүүлэг өгч ажилласан. Тус хөтөлбөрийн үр дүнг тайлагнаж, баримт шалгагч Ш.Билгүүн илтгэл хэлэлцүүлэх бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах сэдвээрх салбар хэлэлцүүлэгт баримт шалгагч Ж.Өнөмөнх илтгэгчээр оролцож байна.

“Нягталъя” өдөрлөг – Хариуцлагатай, хэрсүү цахим хэрэглэгчийн төлөө

Өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, цахим хэрэглэгчдийг хуурамч мэдээллийг ялгаж, таньдаг болгох, түүнийг шалгаж сургахад чиглэсэн “Нягталъя” аяны хүрээнд олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Хуурамч мэдээллийг таних, бууруулах арга замыг хуваалцана

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр цахим хэрэглэгчдийг хуурамч мэдээллийг ялгаж, таньдаг болгох, түүнийг баримтаар шалгаж сургахад чиглэсэн “Нягталъя” аныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд олон нийтийг хамарсан биет үйл ажиллагаа төлөвлөж, маргааш буюу зургаадугаар сарын 24-ний бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж […]