Дэлхийн Эдийн Засгийн Форумын тайланд хуурамч мэдээллийг ойрын хоёр жилд олон улсад тулгамдах хамгийн том эрсдэл гэж үзлээ

Жил бүрийн 01 дүгээр сард Швейцарын Давос хотноо дэлхийн олон орны удирдагч, эрдэмтэн, мэргэжилтнүүд чуулдаг. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас (WEF) гаргасан 2024 оны Олон улсын эрсдлийн тайланд (Global Risk Report) хуурамч, ташаа мэдээлэл нь ойрын хоёр жилийн хугацаанд хамгийн их эрсдэл үүсгэх магадлалтай гэж дүгнэсэн байна. Дэлхийн олон орны 1500 гаруй мэргэжилтнийг хамруулсан уг судалгаанд […]

“Баримт нэн тэргүүнд” хуурамч мэдээллийг бууруулах сүлжээ байгууллаа

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс (СИХҮТ) Канад Сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол дэмжих” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, баримт шалгах байгууллага, хуульчдын баг, хороодын хэсгийн ахлагч нарыг нэгтгэсэн улс төрийн хуурамч мэдээлэл бууруулах сүлжээг байгууллаа.

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хороодын ажилтнуудад хуурамч мэдээллийг нягтлах сургалт орлоо

Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй хуурамч мэдээллийг бууруулах төслийн хүрээнд иргэдтэй ойр ажилладаг анхан шатны нэгж болох хорооноос эхэлж, хуурамч мэдээллийн хор уршиг, түүнийг таних, бууруулах арга замын талаар хуваалцсан юм. 

Баримт шалгах гарын авлагыг монгол хэлнээ орчуулан гаргалаа

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монгол баримт шалгах төвийн баг “Баримт шалгах гарын авлага” номыг монгол хэлнээ орчуулан, Орон Нутгийн Санаачилгыг Дэмжих Канад Сангийн дэмжлэгтэйгээр хэвлэж, олон нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо.

Хиймэл оюун ухаан ба хуурамч мэдээлэл

Хуурамч зургууд буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудыг шалгах huggingface.io, Hive Moderation, AI or Not гэх мэт үнэгүй хэрэглүүрүүд байгаа ч эдгээр нь шинэ тутам хөгжиж буй хиймэл оюун ухааны дэвшилтэй зэрэгцэж чадахгүй тохиолдлууд байдаг.