“Whieda улавчаар өвчин эмчилнэ” хэмээн сурталчилсан иргэн, ААН-д 10.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Цахим орчинд “Whieda брэндийн улавч, нүдний шилээр өвчин эдгээнэ” гэх агуулгатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй зар сурталчилгаа түгээсэн үйлдэлд Монополын эсрэг газраас зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, арга хэмжээ авчээ. Тодруулбал, Whieda Mongolia гэх хуудаснаас тус брэндийн улавч, нүдний шилийг сурталчлахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан “Хангалттай тодорхой мэдээллийг […]
Баримт шалгагчид дэлхий дахиныг хамарсан цахим залилангийн давлагааг хязгаарлахыг зорьж байна

Монголын баримт шалгах төв Монголын банкны холбоотой хамтран иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа АТМ (бэлэн мөнгөний машин) дээр залилангийн эсрэг постер байршуулах ажлыг зохион байгуулжээ. Статистик мэдээллээс харахад энэхүү ажил эхэлснээс хойш залиланд алдсан мөнгөн дүн буурсан үзүүлэлт гарсан байна.
Баталгаат мэдээлэлтэй, шүүмжлэлтэй сэтгэдэг иргэд цэрэг армиас ч илүү хамгаалалт болдог

“Хуурамч мэдээлэлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй хамгаалалт нь шинэ технологи бус, харин баталгаат эх сурвалжуудаас бодит зөв мэдээллээ авч чаддаг иргэд юм” гэдэгтэй бүгд санал нийлсэн юм.
Залуучууд хуурамч мэдээллийн эсрэг дуу хоолойгоо түгээнэ

Залууст чиглэсэн мэдээлэлтэй харьцах хандлагыг эерэгшүүлэх, баталгаат эх сурвалжаас мэдээллийнхээ бодит үнэнийг олох чадвар эзэмшүүлэх, сэтгэл хөдлөл хуурамч мэдээллийг дэмждэг зэргийг ойлгуулах зорилготой нөлөөллийн ажлыг Хараат бус судалгааны хүрээлэн болон Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв ТББ-ын дэргэдэх Монголын баримт шалгах төв хамтран хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярилцлагад юу өгүүлэв?

Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаан хугацааны дараа “Лхагвын тойм” шууд нэвтрүүлэгт ам нээсэн нь хэвлэлийнхэн нэгдэж нээлттэй ил захидал хүргээд ч үг хэлүүлж чадаагүй “амаргүй” цаг хугацаанд цэг тавьж, сэтгүүл зүйн “нуруу тэнийх” шиг боллоо. Хамгийн өндөр төсөвтэй, хамгийн удаан засагласан Ерөнхий сайд асныхаа ярилцлагыг зөвхөн манай салбарынхан гэлтгүй улс даяараа […]
“Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд олон нийтэд мэдээлэл түгээх өдөрлөг болов

2026 оны 01 дүгээр сарын 23-нд Мишээл экспод зохион байгуулж буй цагаан сарын үзэсгэлэн худалдааны үеэр иргэдэд цахим залилангаас сэргийлэх мэдээлэл өгч, сургалт, асуулт хариултын уралдаан өрнүүлэх зэргээр олон нийтийн идэвхтэй оролцоотой өдөрлөг боллоо. Монголын баримт шалгах төв нь Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ нь Facebook, Instagram, Threads […]