Монголын баримт шалгах төв олон улсын чуулганы салбар хэлэлцүүлгүүдэд оролцоно

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээ Сөүлийн Их сургуультай хамтран Global Fact 10 форумыг 06 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 30-ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулж байна.

2014 оноос эхэлсэн тус чуулганаар олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, хуурамч, ташаа мэдээллийг бууруулахад технологи, инновацын шийдэл, ололт амжилтыг хуваалцаж, мэдээллийн оновчтой, хариуцлагатай, ил тод байдлыг хэрхэн дээшлүүлэх шийдлийг хэлэлцсээр ирсэн билээ.

Global Fact 10 форумын бүртгэл, танилцуулах уулзалт

/Сөүл, Coex Convention & Exhibition Center/

2023.06.27

Энэ удаагийн форумд Монголын баримт шалгах төвийн үүсгэн байгуулагч, Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо илтгэгчээр уригдсан ба баримт шалгагч нар идэвхтэй оролцож байна. Тухайлбал, манай төв өнгөрсөн жил Global mentorship хөтөлбөрийн сургагч байгууллагаар шалгарч дэлхийн 5 орны баримт шалгах байгууллагад чиглүүлэг өгч ажилласан. Тус хөтөлбөрийн үр дүнг баримт шалгагч Ш.Билгүүн танилцуулах бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах сэдвээрх салбар хэлэлцүүлэгт баримт шалгагч Ж.Өнөмөнх илтгэгчээр оролцож байна.

Чуулганы үеэр олж авах мэдлэг, туршлага нь Монголын мэдээллийн экосистемийг сайжруулахад өндөр ач холбогдолтой байх болтугай хэмээн ерөөж, дэлхийн 80 гаруй орны 500 гаруй баримт шалгагчийг хамруулсан нэр хүндтэй хуралд байгууллагаа төлөөлөн оролцож буй эрхлэгч Э.Батцэцэг, баримт шалгагч Ш.Билгүүн, Ж.Өнөмөнх нартаа амжилт хүсье.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document