“Үйлдвэрлэгчдийн савлаж зардаг сүүнд хорт хавдар үүсгэдэг бодисууд байна” гэх мэдээлэл ХУДАЛ

Монгол улс олон улсын Codex стандартын дагуу хүнсэнд ашиглагдах хүнсний нэмэлт бодисын хэмжээг тодорхойлж, ашигладаг учир хорт хавдар үүсгэдэг, хориотой хүнсний нэмэлтийг хоол хүнсэнд ашиглах боломжгүй. Иймд тухайн бүтээгдэхүүнд орсон хүнсний нэмэлт нь “хүнсний нэмэлтийн стандартын жагсаалт”-д байвал хүний биед аюулгүй нь батлагдсан гэсэн үг юм. 

Хөлөө халуун усанд дүрэх нь тайвшруулах үйлчилгээтэй хэдий ч биеэс хорыг гадагшлуулахгүй

Тус бүтээгдэхүүн хөлөөр дамжуулан хор гадагшлуулахгүй, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжихгүй. Тайвшруулах, нойрны чанар дээшлүүлэх зэрэг үйлчилгээг ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн ашиглалгүй хүртэх боломжтой.

Монгол өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын дээжээс хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалсан мутац илэрсэн

Монгол өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын дээжээс хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалсан мутаци илэрсэн. Харин түлшнээс шинэ төрлийн вирус гарч ирсэн гэх мэдээлэл үндэслэлгүй.