“Эрэгтэй хүнээс л болж гэр бүл салдаг” гэх нь хэвшмэл, өрөөсгөл ойлголт 

Гэр бүл цуцлуулах нь хоёр хүний хоорондын таарамж, сэтгэл санааны асуудал хэдий ч нийгмийн бичил эс болох гэр бүлийн бүтэц, түүний “эвдрэлийг” тайлбарлахдаа хэт нэг хүйс рүү чиглүүлж, буруутгах нь амь бөхтэй оршиж, эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн дайралт болсон хэвээр байна. Гэтэл сүүлийн жилүүдийн салах шалтгааны дийлэхийг буюу 70-80 хувийг таарамжгүй харилцаанаас болсон гэж судалгаагаар гарсан нь аль нэг хүйсийг шууд буруутгаж, нийгэмд үзэн ядуулах шалтгаан биш гэдгийг харуулж байна. Мөн хуульд эцэг, эх, эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр тэгш зохицуулсан байдаг.

“Хүйгээ цөвтүүлж, эрээ мохоосон эмс энэ төрийн мөхлийн үндэс болжихуй…” гэх бичлэгийн агуулга ТӨӨРӨГДҮҮЛСЭН 

Шалгаж буй бичлэгт дурдагдсан агуулгыг бэлтгэсэн сэтгүүлч өөрийн үзэл бодлыг бэхжүүлэхийн тулд анхдагч эх сурвалжийн мэдээллийн агуулгыг гуйвуулж, хэт нэг талыг баримталж, тэнцвэргүй, ойлголтын зөрүү үүсгэх байдлаар бэлтгэсэн байна. Хууль эрх зүйн орчин болон түүний хэрэгжилтэд аль нэг хүйсийг хэт давамгайлан дэмжсэн зохицуулалт байхгүй бөгөөд холбогдох судалгаануудад “эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудал эмэгтэйчүүдээс үүдэлтэй” гэх дүгнэлт, тайлбар байхгүй байна.

Эр хүн уйлж болно

Эрэгтэй, эмэгтэй хүний уйлах хандлага, давтамжийн ялгаа нь өсвөр наснаас эхэлдэг . Бэлгийн бойжилтын үйл явц болон зарим даавар үүнд нөлөөлдөг гэсэн судалгаа, дүгнэлтүүд байгаа ч үүнийг хангалттай өргөн хүрээнд, бүрэн нотолсон нь хомс байна. Нөгөө талаар гэр бүлийн орчин, эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлж буй байдал, хүйсийн хэвшмэл ойлголт зэрэг нийгэм, соёлын нөлөө ч хүний уйлах хандлагад нөлөөлдгийг онцоллоо.

Гэрийн ажил, хүүхэд асрах зэрэг нь зөвхөн эмэгтэй хүний үүрэг биш

Өрх, гэрийн хөдөлмөрийн ялгаатай хуваарилалт, зөрүүтэй байдал нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, цаашлаад улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байдаг тул гэрийн ажил, үүргийг тэнцүү хуваарилах, хүйсийн тэнцвэртэй байдлыг баримтлах нь чухал.