“Швейцар улс 1848 онд одон тэмдгийг хахууль гэж үзэж хориглосон” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #875

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Одон тэмдгийг хээл хахууль хэмээн үзэж Швейцар улс 1848 онд хориглосон” гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрх баригчид, албан тушаалтнууд гаднын улсын засгийн газраас одон медаль авахыг хориглоно гэх заалтыг Швейцар улс тэр чигээрээ одон медалийг хориглосон хэмээн гуйвуулан, утгыг өөрчилсөн байна.

2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Амжилт MN нэртэй фейсбүүк пэйж “Одон тэмдгийг хээл хахууль хэмээн үзэж Швейцар улс 1848 онд хориглосон” гэх мэдээлэл оруулсан нь 2024 оны 2 дугаар сарын 23-ны байдлаар 570 гаруй реакц, 25 сэтгэгдэл авч, 341 удаа цааш түгээгджээ.

Швейцар улс нь 1848 онд анхны үндсэн хуулиа тунхагласнаар Швейцарын Холбооны Улс болжээ. Швейцарын Холбооны Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд дараах заалтууд багтана.

(герман хэл дээр).

Дээрх заалтуудыг орчуулбал:

  • Холбооны эрх баригчид, иргэний болон цэргийн албан тушаалтнууд, холбооны төлөөлөгч нар гадаадын засгийн газраас тэтгэвэр, цалин, цол, бэлэг болон одон медаль авахыг хориглоно
  • Хэрэв дээрх албан тушаалтнууд гадаадын засгийн газраас тэтгэвэр, цол эсвэл одон медаль зэргийг аль хэдийн авчихсан бол бүрэн эрхийнхээ хугацаанд тэдгээрээс татгалзах ёстой
  • Хэдий тийм ч, холбооны зөвлөл доод түвшний албан хаагчдад гадаад улсаас авч буй тэтгэвэрээ үргэлжлүүлэн авах эрх олгож болно.

Эндээс үзвэл, зөвхөн дээр дурдагдсан эрх баригчид, албан тушаалтнууд гаднын улсын засгийн газраас одон медаль авахыг хориглоно гэх заалтыг Швейцар улс тэр чигээрээ одон медалийг хориглосон хэмээн гуйвуулан, утгыг өөрчилсөн байна.

Гадаад улсын хууль, дүрэм журамтай холбоотой мэдээлэл авахдаа албан ёсны вэбсайтыг нь сонгож байгаарай. Ингэхийн тулд “gov.” гээд тухайн улсын домэйн нэрийн үсгийг бичиж хайхад олох боломжтой. Тухайлбал

  • gov.mn-Монголын төрийн байгууллагуудын вэбсайт дахь мэдээлэл,
  • gov.ru- ОХУ-ынх,
  • gov.cn-БНХАУ-ын төрийн байгууллагуудын мэдээлэл,
  • gov.de- ХБНГУ-ын… гэх мэтээр хайж болно. 

 Швейцар улсын хувьд “www.parlament.ch” нь албан ёсны парламентын вэбсайт нь бөгөөд Үндсэн хуулийн эх хувилбарыг эндээс олж харах боломжтой.

Илэрцээр гарч ирсэн мэдээллийг тухайн улсын хэлийг мэдэхгүй гэж бүү санаа зов. Учир нь Гүүгл орчуулга ашиглан дурын хэлнээс ерөнхий утгыг нь гаргаж авах боломжтой.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document