2024 оны дөрөвдүгээр сарын 27- нд Mongol Bankhar (Монгол банхар) гэх хуудаснаас “Нөгөөх чинь сууринд үзэгдсэн байна” гэх тайлбартайгаар ноход баавгай хөөж байгаа богино хэмжээний бичлэгийг оруулжээ. Тус бичлэг нь нийт 4000 гаруй реакц, 610 сэтгэгдэл авч, 349 удаа цааш түгээгдэж, 647 мянга гаруй хэрэглэгч үзжээ. Бичлэгт хаана болсон үйл явдал гэдгийг бичээгүй ч “Монголд болж буй үйл явдал” мэтээр ойлгогдсон тохиолдол түгээмэл байгаа нь идэвхжүүлсэн байдлаас харагдаж байна.
Энэ технологийг ашиглах ихэнх тохиолдол нь олон нийтийг айдаст автуулах, анхаарал татсан бичлэгээр хандалт өсгөх зэрэг зорилготой байдаг тул боит мэдээллийг хүргэлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийн хэсгийг Google lens-ээр хайхад дөрөвдүгээр сарын 24-нд @animallove12 гэх youtube сувагт “Төвөдийн нутагт, баавгай хөдөө орж ирсэн” гэх тайлбартайгаар оруулжээ. Үргэлжлүүлэн Douyin (TikTok-ийн хятад хувилбар)-аас “Төвөдийн тосгонд баавгай орж ирсэн” гэх агуулгаар хайхад @成武县融媒体中心 (Ченгву мужийн нэгдсэн хэвлэл мэдээллийн төв) болон @财经周报 (Хунан Радио Телевизийн эдийн засгийн албан ёсны суваг “долоон хоног тутмын санхүү”) хаягт эх сурвалжийг дурдан шалгаж буй бичлэгийг нийтэлсэн байна.
Шалгаж буй бичлэгийн эх хувилбар нь Төвөдөд байрлалтай @皆是空 хаягт дөрөвдүгээр сарын 23-нд “Харанхуй болох болоогүй байна” гэх тайлбартайгаар оруулжээ.