Монголын хоккейн баг 4-р ангилалд түрүүлсэн буюу ДАШТ-ий 53 дугаар байрт оржээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 956

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монголын Хоккейн шигшээ баг дэлхийн аварга болоод эх орондоо ирлээ” гэж түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

2024 оны мөсөн хоккейн ДАШТ-ий 4-р ангилалд Монголын шигшээ баг түрүүлснээр ирэх жилийн ДАШТ-ий 3-р ангилалд дэвшиж оролцоно

2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд ARLSAN.mn гэх хаягаас “Монголын Хоккейн шигшээ баг дэлхийн аварга болоод эх орондоо ирлээ” гэх тайлбар, зурагтай пост түгээжээ. Тус пост нь нийт 2500 гаруй реакц, 50 сэтгэгдэл авч, 306 удаа цааш түгээгджээ.

Мөсөн хоккейн ДАШТ-ий бүтэц, зохион байгуулалт:

Олон улсын мөсөн хоккейн холбоо 1908 онд байгуулагдаж, 1930 оноос эхэлж жил бүр ДАШТ зохион байгуулж эхэлжээ. 2024 оны ДАШТ-д нийт 56 орны шигшээ баг дараах ангиллаар хуваагдан оролцож байна.

  • Дээд ангилал – 16 орон
  • Нэгдүгээр ангилал
    • А – 6 орон
    • B – 6 орон
  • Хоёрдугаар ангилал
    • А – 6 орон
    • B – 6 орон
  • Гуравдугаар ангилал
    • А – 6 орон
    • B – 6 орон
  • Дөрөвдүгээр ангилал – 4 орон
    • Монгол
    • Кувэйт
    • Индонез
    • Малайз

Монгол Улсын мөсөн хоккейн шигшээ баг олон улсын тэмцээнд:

Монгол Улсын хоккейн холбоо нь ОУ-ын мөсөн хоккейн холбоонд 1999 оны тавдугаар сарын 15-нд албан ёсоор гишүүн болж элсжээ. Тэрээр 1999 оны Азийн өвлийн наадамд оролцсоноор олон улсын тэмцээний гараагаа эхлүүлж байв. Харин ДАШТ-д 2007 оноос эхэлж оролцсон бөгөөд дараах амжилтуудыг үзүүлсэн байна.

  • 1930-1998 (ОУ-ын мөсөн хоккейн холбоонд гишүүн байгаагүй)
  • 1999-2006 (Оролцоогүй)
  • 2007 он – Гуравдугаар ангилалд (5-р байр)
    • ДАШТ-д 45-р байр
  • 2008 он – Гуравдугаар ангилалд (6-р байр)
    • ДАШТ-д 46-р байр
  • 2009 он – Оролцоогүй
  • 2010 он – Гуравдугаар ангилал B (4-р байр)
    • ДАШТ-д 48-р байр
  • 2011 он – Оролцоогүй
  • 2012 он – Гуравдугаар ангилал (6-р байр)
    • ДАШТ-д 46-р байр
  • 2013 он – Гуравдугаар ангилал Q (3-р байр)
    • ДАШТ-д 47-р байр
  • 2014-2022 он
    • Монголд мөсөн хоккейн дотор талбай байхгүйн улмаас оролцоогүй
  • 2023 он – Дөрөвдүгээр ангилал (2-р байр)
    • ДАШТ-д 53-р байр
  • 2024 он – Дөрөвдүгээр ангилал (1-р байр)
    • ДАШТ-д 53-р байр (энэ жил 56 баг өрсөлдсөн)

2024 оны мөсөн хоккейн ДАШТ-ий дөрөвдүгээр ангилалд Монгол Улсын шигшээ баг бусад гурван баг болох Кувайт, Индонез, Малайзын шигшээ багуудыг хожсоноор энэхүү ангилалд түрүүлж алтан медал хүртжээ. Ингэснээр ирэх жилийн ДАШТ-д гуравдугаар ангиллын “B” хэсэгт дэвшиж оролцохоор болсон.

Харин шалгасан мэдээлэлд ангилал дурдаагүйгээр “дэлхийн аварга боллоо” гэсэн нь төөрөгдүүлэх агуулгатай мэдээлэл болох нь харагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document