2011-2021 онд өөр өөр улсад болсон үйл явдлуудыг нэг өдөр болсон мэт түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #925

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өчигдөр 3 сарын 30 ны дэлхийн цаг агаарын байдал” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өөр өөр он цагуудад болсон үйл явдлуудыг нэг өдөр болсон мэт ойлголт өгч, төөрөгдүүлжээ

2024 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Robin Singh Yadav / रोबिन सिंह यादव” нэртэй Фейсбүүк хэрэглэгчийн түгээсэн “Аймшигтай газрын гулгадасууд” гэх гарчигтай бичлэгийг “Жаргасайхан Тугчин” нэртэй Фейсбүүк хэрэглэгч өөрийн хаягаас “Өчигдөр 3 сарын 30 ны дэлхийн цаг агаарын байдал.” хэмээн түгээсэн нь 13 мянга гаруй реакц, 265 сэтгэгдэл авч, 2100 гаруй удаа түгээгдэж, 954 мянга гаруй удаа үзжээ.

Уг бичлэгийг задлан авч үзвэл 9 өөр өөр газар, он цагуудад болсон үйл явдлуудыг нийлүүлжээ

2021 онд Япон улсын Атами хотод болсон газрын гулгадас (Shanghai Daily-ийн оруулсан бичлэг)
2012 онд Словак улсад болсон мод нуралт (Daily Mail-ийн мэдээ)
2019 онд Бразил улсад болсон далан нуралт (Guardian News-ээс оруулсан бичлэг)
2012 онд Канад улсад болсон газрын гулгадас (CBS News-ээс оруулсан бичлэг)
2011 онд Япон улсад болсон цунами (clansy688 Youtube хэрэглэгчийн оруулсан бичлэг)
2011 онд Япон улсад болсон цунами (フォトスタジオみどりかわ Youtube хэрэглэгчийн оруулсан бичлэг)
2020 онд Норвег улсад болсон газрын гулгадас (Daily Mail-ийн мэдээ)
2019 онд Бразил улсад болсон далан нуралт (Daily Mail-ийн мэдээ)
2011 онд Япон улсад болсон цунами (ABC News Australia-ийн оруулсан бичлэг)

Дүгнээд хэлбэл, цахим орчинд ямарваа нэг бичлэгийн гарчгийг өөрчлөн түгээж, төөрөгдүүлэх үзэгдэл түгээмэл байдаг тул тухайн бичлэг анх хаана, хэзээ түгээгдсэнийг шалгаж байхыг зөвлөе.

Цахим орчинд ямарваа нэг бичлэг анх хаана, хэзээ тархсаныг яаж олж мэдэх вэ?

  1. Аливаа бичлэгийн нэг хэсгийг “screen shot” хийж зургаар хадгалж авна
  2. https://images.google.com/ цахим хуудас руу орж, камерын дүрс дээр дарж “screen shot” хийсэн зургаа оруулна
  3. Ингээд хайхад цахим орчинд тархсан тухайн бичлэгтэй адилхан болон ойролцоо бичлэгүүд илэрц дээр харагдана

Алхам №2

Алхам №3


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document