2023 онд монголчууд давхардсан тоогоор 2 сая гаруй удаа гадаадад зорчсон ба 95.6% нь 30 хүртэл хоногоор явжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #923

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“2023 оны эцсийн байдлаар Монгол улсаас 25-32 нас буюу ид хөдөлмөрийн насны 300 мянган залуус харь орныг зорьжээ” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2023 онд Монгол Улсын иргэдийн хилээр нэвтэрсэн тохиолдлын 95 гаруй хувь нь сарын дотор буцаж орж ирсэн байна. Харин гурван сараас дээш хугацаагаар зорчихоор одсон тохиолдол давхардсан тоогоор 69 мянган удаа гэж бүртгэгджээ.

2024 оны 3 дугаар сарын 20-нд unuudur.mn website нэртэй Фейсбүүк пэйж “2023 оны эцсийн байдлаар Монгол улсаас 25-32 нас буюу ид хөдөлмөрийн насны 300 мянган залуус харь орныг зорьжээ.” хэмээн тайлбар тексттэй хурлын зураг бүхий мэдээллийг түгээжээ.

Уг мэдээлэлд эх сурвалжаа дурдаагүй бөгөөд тектээр бичээгүй ч контектээрээ “Монгол Улсаас харьд ажиллахаар ид хөдөлмөрийн насны залуус гараад явсан” гэх ойлголтыг өгч байна. Энэ нь үлдээсэн сэтгэгдлүүд, хуваалцахдаа оруулсан тайлбар зэргээр тодорхой харагдана. Иймээс төөрөгдүүлсэн ойлголтыг залруулж, дараах статистик мэдээллийг хүргэж байна.

2023 онд гадаадад зорчсон Монгол иргэдийн 95.6% нь 30 хүртэл хоног зорчжээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо баримтаас үзвэл, 2023 онд Монгол Улсын иргэний харъяалалтай бүртгэгдсэн иргэн – давхардсан тоогоор 2,043,077 удаа гадаад улс руу зорчсон байна. Үүнээс:

  • 1,954,797 буюу 95,6% нь 30 хүртэл хоногоор,
  • 19,121 буюу 0.9% нь 30-90 хоногоор,
  • 69,159 буюу 3.4% нь 90-ээс дээш хоногоор тус тус зорчжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн хилээр нэвтэрсэн тохиолдлын 95 гаруй хувь нь сарын дотор буцаж орж ирсэн байна. Харин гурван сараас дээш хугацаагаар зорчихоор одсон тохиолдол давхардсан тоогоор 69 мянган удаа гэж бүртгэгджээ.

Үүнээс зорчсон улсаар нь ангилж үзвэл хамгийн олон тохиолдол нь давхардсан тоогоор:

  • 1,415,917 нь БНХАУ руу,
  • 264,746 нь ОХУ руу,
  • 147,257 нь БНСУ руу зорчсон байна.

  • Эндээс аль улс руу хэд хоног зорчсоныг дэлгэрүүлж харвал гурван сараас дээш хугацаагаар зорчсон хамгийн олон тохиолдол нь буюу давхардсан тоогоор 20 мянга гаруй нь БНСУ руу зорчсон байна.

2023 онд гадаадад зорчсон Монгол иргэдийн 52,3% нь хувийн зорилгоор зорчжээ

Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын тоог Үндэсний статистикийн хорооноос шүүж үзвэл гаднын болон Монгол Улсын иргэн нийлээд давхардсан тоогоор 2 сая 681 мянган удаа хилээр гарч, харин 2 сая 652 мянган тохиолдол хилээр орсон байна.

Хил хамгаалахын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хорооны тоо баримт дунд гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийг насны бүлгээр ангилсан тоо баримт байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document