Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар, тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #922

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ирэх Даваа гарагаас цалин, тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ” гэж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.

2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр “Sanuulga.mn” гэх хаягаас “Ирэх Даваа гарагаас цалин, тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ” хэмээн нийтэлсэн нь нийт 244 реакц, 23 сэтгэгдэл авч, 23 удаа цааш түгээгджээ.

ХНХЯ-аас 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр гаргасан мэдээлэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ хэмээжээ. Мөн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн нэмэгдлийн хэмжээг нэмж, төрийн зарим үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчилнэ гэж мэдээлжээ.

ХНХЯ-аас 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гаргасан мэдээлэлд2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын хурлаар шийдвэрлэлээ” хэмээжээ.

Харин шалгасан мэдээлэлд цалин болон тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ гэж ташаа мэдээлж, төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document