Улсын хэмжээнд үр хөндөлтийн нийт тохиолдлын 64%-ийг 20-34 насныхан эзэлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #921

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ХЭҮК: Улсын хэмжээнд 20-34 насны эмэгтэйчүүдийн 64% нь үр хөндүүлж байна” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

20-34 насны эмэгтэйчүүдийн 64% нь үр хөндүүлж байгаа биш, харин нийт үр хөндөлтийн тохиолдлын 64%-ийг 20-34 насны эмэгтэйчүүд эзэлж байна

2024 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Tsahiur.mn” гэх фейсбүүк хуудсаас “ХЭҮК: Улсын хэмжээнд 20-34 насны эмэгтэйчүүдийн 64% нь үр хөндүүлж байна” хэмээн нийтэлсэн нь нийт 90 реакц, 9 сэтгэгдэл авч, 1 удаа цааш түгээгджээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг “Эрүүл мэндийн үзүүлэлт” хэвлэмэл нь эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг эмхэтгэн гаргадаг билээ. Энэхүү хэвлэмлийн 2022 оны үзүүлэлт дээр (2023 оны эмхэтгэсэн хэвлэмэл хараахан гараагүй байгаа) улсын хэмжээнд үр хөндүүлсэн 13068 тохиолдол гарсан бөгөөд үүнийг насны ангиллаар хувилан авч үзвэл дараах байдлаар харагдана.

Харин шалгасан мэдээлэлд “Улсын хэмжээнд 20-34 насны эмэгтэйчүүдийн 64% нь үр хөндүүлж байна” хэмээн мэдээлжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд 2022 онд улсын хэмжээнд 20-34 насны 145,141 эмэгтэйчүүд байгаа бөгөөд үүний 64% нь гэвэл 92,890 болно. Энэ нь 2022 оны (улсын хэмжээний) үр хөндөлтийн нийт тохиолдол болох 13,068-аас хамаагүй давсан тоо гарч байна.

Дүгнээд хэлбэл, улсын хэмжээнд үр хөндөлтийн нийт тохиолдлын 64% (8364)-ийг 20-34 насны эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн мэдээллийг 20-34 насны эмэгтэйчүүдийн 64%(92,890) нь үр хөндүүлж байна хэмээн ташаа мэдээлж, төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document