2024 оны гуравдугаар сарын 14-нд Шуурхай Мэдээ гэх хуудаснаас “Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших байгалийн үзэсгэлэнт “ГҮНТ” хэмээх хавцал” гэх тайлбартайгаар хавцлын дундуур гол урсаж буй бичлэгийг нийтэлсэн нь нийт 346 реакц, 69 сэтгэгдэл авч, 19 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийн хэсгийг “Google lens” хайлтын системээр хайхад фейсбүүк, Instagram, youtube зэрэг платформуудад “Iceland” гэх тайлбартайгаар олон улдаа түгээгдсэн зураг бичлэг байгааг харж боломжтой.
Мөн зургаар хайхад зурагтай холбоотой хайлтын түлхүүр үг хэмээн “Studlagil Canyon” гэх үг гарч ирлээ. Үргэлжлүүлэн “Iceland Studlagil Canyon” гэх түлхүүр үгээр хайхад шалгаж буй бичлэг дээрх хавцлын зураг, бичлэг, танилцуулга зэрэг илэрлээ. Тус хавцал нь Исландын зүүн хэсэгт Жокулдалур хэмээх Мөсөн голын хөндийн дээд хэсэгт байрлах Студлагил хавцал юм.