“2023 онд Монголд 10 настай дөрвөн охин хүүхэд төрүүлсэн” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #917

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“2023 онд Монголд 10 настай дөрвөн охин хүүхэд төрүүлсэн байдаг юм байна” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2023 онд Монголд 10 настай дөрвөн охин хүүхэд төрүүлсэн гэдэг худал мэдээлэл

2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Life is Hot” гэх хаягаас “2023 онд Монголд 10 настай дөрвөн охин хүүхэд төрүүлсэн байдаг юм байна” хэмээн нийтэлсэн нь нийт 1100 гаруй реакц, 222 сэтгэгдэл авч, 44 удаа цааш түгээгджээ.

Бид энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн мэдээллийн албанаас тодруулга авахад, “2023 онд Монголд 10 настай дөрвөн охин хүүхэд төрүүлсэн гэсэн мэдээлэл нь худал” хэмээн мэдэгдэв.

Иймээс аливаа тоо баримттай холбоотой мэдээллийг Үндэсний статистикийн хорооны албан ёсны вэбсайтаас, харин эрүүл мэндтэй холбоотой тоо баримтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг эрүүл мэндийн үзүүлэлтээс авч байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document