2024 оны гуравдугаар сарын 21-ны өдөр Монгол ПОСТ гэх хуудаснаас “Монгол бүсгүй Францад цахиур хагалж байна …” гэх тайлбартайгаар загварын тайзан дээр алхаж буй эмэгтэйн бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 2,100 гаруй реакц, 38 сэтгэгдэл авч, 235 мянга гаруй хэрэглэгч үзсэн .
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийн хэсгийг “Google lens” хайлтын системээр хайхад Instagram, X (хуучнаар твиттер), Tiktok зэрэг платформд түгээсэн байна. @francinesdiaz.updatez гэх инстаграм хаягт шалгаж буй бичлэгт алхаж буй бүсгүйг өөр өнцгөөс авсан бичлэгийг “#FrancineDiaz #FranSeth #Chin #francinecarreld #francinecarrelsaenzdiaz..” зэрэг хаштагтай постолжээ. Үргэлжлүүлэн бичсэн хаштагуудаас хамгийн эхнийх буюу “Francine Diaz” гэх түлхүүр үгээр Google-ээс хайхад Филиппин гаралтай жүжигчин моделийн танилцуулга гарч ирлээ.

Francine Diaz гэх нэрээр instagram-д хайхад тус жүжигчний албан ёсны Instagram хуудас гарч ирсэн ба тэрээр Instagram хуудастаа гуравдугаар сарын 16-ны өдөр “Өнгөрсөн долоо хоногт @benchtm -ийн загварын шоу дээр” гэх тайлбартайгаар тайзан дээр алхаж буй бичлэгээ постолсон байна.

Филиппиний хувцасны брэнд “Bench”-ийн 2024 ны зуны загварын долоо хоног нь гуравдугаар сарын 8-10ны өдрүүдэд Филиппин улсын Tanguig хотод болж өнгөрсөн бөгөөд энэ шоуны үеэрх бичлэгийг худал тайлбартай түгээжээ.