Морьд их хэмжээний цас туулж буй бичлэг Монголд биш 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #912

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Их хэмжээний цас туулж байгаа морьдын бичлэг Монголд гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэг дээрх үйл явдал нь Казакстаны зүүн хэсгийг Маркакол нуурын бүс нутагт болсон үйл явдал байна.

2024 оны гуравдугаар сарын 21-ны өдөр DMNN гэх хуудсаас “орон нутагт цас арай л аймар уу” гэх тексттэй морь цас туулж байгаа 30 секундийн бичлэгийг нийтэлсэн байна. Мөн тус бичлэгийг мөн Жаал Хүү гэх хуудаст түгээсэн нь 511 реакц, 43 сэтгэгдэл авч, 87 удаа цааш түгээсэн.  

Шалгаж буй бичлэгийн хэсгийг Google lens хайлтын системээр хайхад тус бичлэгийг @almasbekkz гэх инстаграм хаягт 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Қар тұтқыны болған жануарлар” буюу “цасанд дарагдсан амьтад” гэх тайлбартайгаар оруулсан. Тус бичлэгийн сүүлийн хэсэгт, морьдын өмнө хүн цас ухаж буй дүрс болон морьд цасан дунд өвс идэж байгаа дүрсийг харж болох юм.  

Үргэлжлүүлэн бичлэгийн сүүл хэсэгт гарсан хүн цас ухаж байгаа хэсгийг Google lens-ээр хайхад Казакстаны Khabar телевизийн албан ёсны инстаграм хаягт нэгдүгээр сарын 16-ны өдөр “Маркакол дүүрэгт хэт их цас орж, тосгонууд цасанд дарагдсан байна. Их хэмжээний цас орсны улмаас зам даваа хаагдаж, малчдын биеийн байдал хүндэрсэн” гэх тайлбартайгаар мэдээний хөтөлбөрийн хэсгийг оруулсан бичлэг гарч ирлээ. Тус бичлэгт морь идээшилж байгаа болон цас ухаж байгаа хүний дүрсийг харах боломжтой юм.  

Казакстаны зүүн хэсэгт нэгдүгээр сарын 7-оос эхлэн их хэмжээний цас орж, нэгдүгээр сарын 16-ны өдөр Курчим дүүргийн засаг захиргаа орон нутагт онц байдал зарласан. Маркакол нь Казакстаны зүүн хэсэгт орших нуурын ойролцоох бүс нутаг юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл  

Эх сурвалжууд

“Khabar” телевизийн албан ёсны инстаграм хаяг

“@almasbekkz” инстаграм хаяг 

Аззатык Радио мэдээллийн сайт  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document