“1072 ногдол ашгаа аваагүй хүмүүс сэтгэгдэл бичээд аваарай” гэх хуурамч мэдээллээс болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #910

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сэтгэгдэл бичээд ноогдол ашгаа аваарай гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэл нь фейсбүүк хэрэглэгчдийн дунд ярианы сэдэв болж буй үйл явдлаар дамжуулан хандалтаа ихэсгэх зорилготой хуурамч хаяг юм.

2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гүнжийн Ээж гэх хаягаас “Халамж ба хүүхдийн мөнгө” бүлгэмд “Ноогдол ашиг ороогүй иргэд #OK гэж бичээд #JOIN дарж ороод 1072 ноогдол ашигаа аваарай https://www.facebook.com/groups/7330032560397641/…link” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 151 реакц, 623 сэтгэгдэл авч, 7 удаа цааш түгээгдсэн байна.  

Хаяг шалгах нь  

Гүнжийн Ээж гэх хаяг нь нүүр зургаас өөр зураг огт оруулаагүй, танилцуулга хэсгээ бөглөөгүй, нийт 128 найзтай, олон нийтэд нээлттэй пост, зураг огт оруулаагүй. Мөн “Халамж ба хүүхдийн мөнгө”, “Ebarimt буцаан олголт”, “Солонгос хүүхдийн хувцасны дэлгүүр” зэрэг бүлгэмүүдэд “Ок гэж бичээд бүлгэмд нэгдээд буцаан олголтоо аваарай”, “ноогдол ашгаа аваарай” аль эсвэл “like дараад азтан болоорой” гэх постыг хэд хэдэн удаагийн давтамжтай оруулсан. Сэтгэгдэл бичвэл шууд ноогдол ашиг нь орж ирэх мэтээр хүмүүс итгүүлж, хэрэглэгчдийн дунд ярианы сэдэв болж буй үйл явдлаар дамжуулан хандалт авах зорилготой хуурамч хаяг гэдгийг олон удаагийн давтамжтай оруулсан ижил постуудаас харж болох юм.  

Шалгаж буй мэдээлэлд линкийг нь хавсаргасан групп нь 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр нээгдсэн шинэ групп бөгөөд одоогоор 3000 гаруй гишүүнтэй ч ноогдол ашигтай холбоотой мэдээлэл огт байхгүй.  

ЭТТ ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашиг тараах болсонтой холбоотой олон төрлийн хуурамч мэдээлэл гарч байна. Иймд ноогдол ашиг өгнө, хувьцаагаа дараах линкээр орж шалгаарай, аль эсвэл данс нээнэ гэх зэрэг мэдээллийг тарааж буй хаягийг шалгаж баталгаатай, албан ёсны эх сурвалж эсэхийг нягтлаарай.  

Ногдол ашиг тараах тухайд:

Өнөөдрийн байдлаар (20224.03.26) 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад бэлэн байгаа ч аудитын дүгнэлт эцэслэн гарахыг хүлээж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд байна.

Ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэх бөгөөд, ороогүй тохиолдолд хувь хүн шийдвэрлэж өгөх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document