2024 оны гуравдугаар сарын 04-ны өдөр Бээжин Солонгоо гэх хаягтай фейсбүүк хэрэглэгч “Урт наслах, залуу, эрүүл байх 20 зөвлөмж (ДЭМБ-ын 20 зөвлөмж)” гэх гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Тус мэдээлэл нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны байдлаар нийт 67 реакц , 6 сэтгэгдэл авч, 3,100 гаруй удаа цааш түгээгджээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас урт наслах 20 зөвлөмж танилцуулж байсан эсэх талаар хайхад эрүүл мэндийн 20 зөвлөмжийг 2019 оны 12 дугаар сард танилцуулж байжээ. Тус зөвлөмжийг Бээжин Солонгоо хэрэглэгчийн нийтэлсэн “ДЭМБ-ын урт наслах 20 зөвлөмж”-тэй харьцуулахад ДЭМБ-ын эрүүл мэндийн 20 зөвлөмжөөс зөвхөн нэг нь нийцэж байгаа бол 10 нь огт байхгүй, 9 нь давхацсан эсвэл гуйвуулсан утгатай байна.
Бид гуйвуулсан зөвлөмжийг улбар шар өнгөөр харин нийцсэн зөвлөмжийг ногоон өнгөөр харуулсан бол дурдагдаагүй, зохиомол зөвлөмжийг нь ташуу зураасаар даран зохих тайлбарыг ДЭМБ-ын вэбсайт дахь зөвлөмжөөс орчуулан жагсаалаа.
- Архийг тааруулж хэрэглэ
- Согтууруулах ундааны аюултай хэрэглээнээс зайлсхий. Учир нь согтууруулах ундааны аюулгүй, таарсан хэрэглээний түвшин гэж байдаггүй.
- Алх, гүй, хөдөл
Эсрэг хүйстнээ тэвэр, тэврэлд- Усанд ор, массаж хий, хийлгэ
- Гарын ариун цэвэр сахих. Гарын ариун цэвэр нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүмүүст бус бүх хүмүүст хамаатай. Гарын ариун цэвэр сахих нь халдварт өвчнөөс сэргийлнэ.
Хөгжилд- Сайн найзтайгаа хамт бай
- Сэтгэлээр унасан үедээ дотны хүнтэйгээ ярилц. Сэтгэл гутрал нь түгээмэл эмгэгийн нэг бөгөөд ойролцоогоор 260 сая гаруй хүн сэтгэл гутралтай байдаг.
Удаан битгий сууЦагаа гаа идСайн унтаж амарАял- Сахар бага ид
- Сахар болон давсны хэрэглээгээ багасгах. Давс ихээр хэрэглэх нь цусны даралт өндөрсгөх эрсдэлтэй. Харин сахрын хэрэглээ ихэсвэл шүд өвчлөх, эрүүл бус жин нэмэх зэрэг эрсдэлтэй. ДЭМБ-аас насанд хүрсэн хүний нэг өдрийн зохистой давсны хэрэглээг 5 грамм, сахрын зохистой хэрэглээг 5-10 цайны халбага буюу 28-57 грамм гэж заажээ.
Битгий уурла, тайван бай- Навч, ногоо ид
- Алим сайн ид
- Хушга самар ид
- Саримс идэх
- Эрүүл хүнс хэрэглэх. Бүх төрлийн ногоо, жимс, самар, бүхэл үрийн тариа, буурцаг идэх. Насанд хүрсэн хүн өдөрт дор хаяж 400 грамм жимс болон хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр чихрийн шижин, зүрхний өвчин, цус харвалт, хавдар зэргээс сэргийлэх юм.
Гар утас, ТВ бага үзЦай уу- Бүлээн ус уу
- Цэвэр ус уух. Бохир ус уух нь холер, суулгалт, гепатит А, полиомиелит, хижиг зэрэг өвчин тусах суурь болдог. Иймд уух усаа цэвэршүүлэх эсвэл дор хаяж 1 минут буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна.
Сайн инээ
Шалгасан мэдээлэлд дурдагдаагүй ДЭМБ-ын танилцуулсан эрүүл мэндийн зөвлөмжүүд
- Өөх тосны хэрэглээгээ багасгах
- Тамхи бүү тат
- Цусны даралтаа тогтмол шалгах. Даралт ихсэхийг “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг. Учир нь ямар нэг шинж тэмдэг, зовуурь илрэхгүй байж болдог бөгөөд арга хэмжээ авахгүй бол зүрх, тархи, бөөрний өвчин зэргийг үүсгэх эрсдэлтэй.
- Шинжилгээ өгөх. Эрүүл мэндийн байдлаа мэдэхийн тулд шинжилгээ өгөх нь чухал юм. Ялангуяа ХДХВ, гепатит В, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ зэрэг өвчнийг шинжлэхэд чухал.
- Вакцин хийлгэх. Вакцин хийлгэх нь томуу, улаан бурхан гахайн хавдар, уушгины хатгалгаа, хижиг, улаанууд, холер, гепатит B, сахуу зэрэг олон өвчнөөс сэргийлнэ.
- Хамгаалалттай бэлгийн харьцаанд орох. Ингэснээр ДОХ, тэмбүү, заг хүйтэн болон бусад бэлгийн замын халдвартай өвчнөөс сэргийлнэ
- Ханиаж, найтаахдаа амаа дарж байх. Томуу, уушгины хатгалгаа, сүрьеэ зэрэг өвчнүүд амьсгалын замаар халдварладаг тул ханиаж, найтаахдаа амаа дарах, маск зүүх, амны алчуур зэргийг ашиглахыг зөвлөж байна.
- Шумуулаас болгоомжлох. Денге чичрэг, чикунгунья, хумхаа зэрэг өвчнүүд шумуулаар дамжиж халдварладаг тул шумуул ихтэй газраар явахдаа ханцуйтай цамц болон өмд өмсөх, шавж үргээх тос, цацлага хэрэглэж байна уу.
- Авто замын дүрэм баримтлах. Авто замын ослын улмаас сая, сая хүмүүс гэмтэж, бэртэж, нас бардаг. Иймд авто замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүсээ бүслэх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, гар утсаа ашиглахгүй байх, дугуй эсвэл мотоцикл унахдаа зориулалтын малгай өмсөхийг зөвлөж байна.
- Хүүхдээ 2 нас хүртэл нь хөхүүлэх. Хүүхдээ эхний 6 сар хүртэл нь хөхүүлж хооллох нь хүүхдийг эрүүл өсөж, бойжиход зайлшгүй хэрэгтэй юм. Цаашлаад дор хаяж 2 нас хүртэл нь хөхүүлж байхыг зөвлөе.
- Антибиотикийг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жорын дагуу хэрэглэх
- Хоол хүнсээ зохистой бэлдэх. Хоол хүнсээ зөв, зохистой бэлдэж хэрэглээгүйн улмаас бактери, вирус, шимэгч хорхой болон химийн бодис хүний биед орсноор суулгалтаас авхуулаад хавдар зэрэг 200-аад өвчний суурь болдог. Дэлгүүрт хүнсээ цуглуулахдаа шошгыг нь шалгаж байхаас гадна дараах 5 зөвлөмжөөр хоол хүнсээ зөв, зохистой бэлдэж байхыг зөвлөе.
- Цэвэрхэн орчин бүрдүүлэх
- Түүхий болон болсон хүнсийг тусгаарлах
- Гүйцэд болгож хэрэглэх
- Зохистой хэмд хадгалах
- Цэвэр ус ашиглах
Дүгнээд хэлбэл, олон нийтийн сүлжээнд байгууллага, хувь хүний нэрийг барьсан мэдээлэл анхдагч эх сурвалжийн мэдээллийг ашиглан төөрөгдүүлэх тохиолдол байдаг тул тухайн байгууллага, хувь хүний албан ёсны пэйж болон вэбсайт дахь мэдээлэлтэй харьцуулж байхыг зөвлөж байна.